• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    67   |  
0

Шатахууны хомсдолыг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаараа холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл өглөө.

АМГТГ-ын дарга Л.Баярмандал "Төрийн байгууллагууд болон ААН-үүдийн төлөөлөл ОХУ руу томилолтоор ажиллаж, ирэх оны нэгдүгээр улирлын хангамж, шатахуун нийлүүлэлтийн асуудлыг тохирсон. Мөн нефть импортлогч компаниуд Петровис, Шунхлай, Сод Монгол, Газ Ойл нефть, Тэс Петролиум, Монсуль компанийн гүйцэтгэх удирдлагууд болон УУХҮЯ, АМГТ-ын төлөөлөл ОХУ-д ажиллаад ирлээ. 

ОХУ-ын талаас Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн баялаг, экологийн сайд А.А.Козлов, Эрчим хүчний дэд сайд, Оросын төмөр зам хувьцаат нийгэмлэгийн хөдөлгөөн тээвэр хариуцсан орлогч дарга нар болон Роснефть, Газпром зэрэг компаниудын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар тохиролцоонд хүрсэн гол асуудал нь 2024 оны эхний улиралд сар болгон 140 мянган тонн дизель түлш, 90 мянган тонн АИ92 авто бензинийг худалдан авах захиалга өгөөд ОХУ-ын тал үүнийг "бүрэн нийлүүлнэ" гэдгээ мэдэгдсэн.

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ