A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 105 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 105 | |
|
Нүүрсний нээлттэй сонсгол 12-р сарын 20-нд "Эрдэнэс тавантолгой" охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалтын ажлын талаарх мэдээллийг өгсөн. Тавантолгой дулааны цахилгаан станцтай холбоотой асуудал дээр УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрээр "Эрдэнэс Тавантолгой" ХК олон шаардлагагүй төслүүдэд санхүүжилт хийсэн байна. Үүний оронд яг бодитой төслүүддээ санхүүжилт хийх ёстой. Үүнд дулааны цахилгаан станц, төмөр зам, баяжуулах үйлдвэр гэсэн төслүүдийг хэлээд байгаа юм. Хувийн компанид санхүүжилт оруулсан атал ашиг байхгүй бол дампуурчихна. Гэтэл улсаас хариуцлага тооцохгүй байгаа учраас амьдраад л байна. Нүүрс баяжуулах үйлдвэр болон төмөр зам барьчихвал том оврын машинтай компаниуд нь дампуурчихна гэсэн асуудлаасаа болоод "Эрдэнэс Тавантолгой" ХК бэлэг тараадаг ажилтан шиг болчихжээ" гэлээ.
Мөн "Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК ногдол ашиг тараана гэсэн шийдвэр гаргаж байна. Монголчуудаа энэ удаа ногдол ашиг авахгүйгээр Тавантолгойн дулааны цахилгаан станцаа барья. Харин иргэдэд мөнгийг нь үр өгөөжөөр өгөх боломжтой гэж ойлгуулах ёстой. Ингэж чадвал монголчууд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн мөнгөөр Тавантолгойн дулааны цахилгаан станц барина гэсэн шийдвэрийг гаргаж чадна" гэх бодлогын шинж чанартай асуудалд уриаллаа.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|