• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Дөлгөөн   |    142   |  
0

Японы Засгийн газраас төрөлтийн тоо буурч байгаад анхаарч  бууралтыг багасгах зорилгоор ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн эрчүүдийн хүүхэд асрах чөлөөний тэтгэмжийг 10 дахин нэмэгдүүлэхээр болжээ. 

 

Тооцооллоор хүүхэд асрах, чөлөө авах эрх бүхий эрчүүдийн тоог 2025 он гэхэд 50 хувь, 2030 он гэхэд 85 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа гэнэ. 

 

Давхар орлоготой буюу эцэх, эх хоёул ажил хийдэг өрхийн тоо өссөнөөр хүүхэд асрах чөлөөний тэтгэмж таван жилийн хугацаанд 50 хувиар өсчээ. 2022 онд 700 тэрбум иен буюу бараг таван тэрбум доллар болсон байна. 

 

Мөн санхүүжилтыг хангахын тулд Засгийн газраас 2024 оноос эхлэн улсын төсвөөс хүүхэд асрах чөлөөний тэтгэмжийн наймны нэгийг буюу олгож эхлэнэ гэж албаны хүмүүс мэдэгдэв.

 

Тэтгэмжийн ихэнх хувь нь нийгмийн даатгалаас гардаг. Гэхдээ төсвийн байдлаас хамааран цаашид нэмэгдэж магадгүй. 

 

Эх сурвалж: NKH World

TAGS