Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнгөрсөн хоногт нийт нутгаар цас оролгүй, цаг агаар тогтуун байсан. Ойрын өдрүүдэд хүйтний эрч чанга хэвээр байх бөгөөд цаг агаарын температур -23-50 градусын хооронд байна. Үүнээс Увс аймгийн Зүүнговь сумын нутгаар -50 градус хүрч хүйтэрчээ.
Цаашид энэ сарын 22-оос баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 24-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.