A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 137 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 137 | |
|
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаатай холбоотой шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой ХК (ЭТТ) хувьцаа эзэмшигчдийг шийдвэрлэхээр тогтоолын төслийг хэлэлцэж өгнө үү хэмээн УИХ-д өргөн барихаар боллоо.
Тухайлбал 2010 оны долдугаар сарын 7-нд гарсан УИХ-ын 39 дүгээр тогтоолоор ЭТТ компанийн нийт хувьцааны 50 хүртэлх хувийг иргэн, ААН-д эзэмшүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд
Үүний дараа 2012 онд "ЭТТ" ХК-ийн хувьцаа эзэмшилтэй холбоотой УИХ-ын тогтоол гарсан. Засгийн газар үүнийг хэрэгжүүлж 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн Монгол Улсын иргэдэд 20 хувийн хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж явжээ.
Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг хэрэгжүүлж, иргэн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх боломж нөхцөлийг хангах ёстой гэсэн чиглэлийг өгсөн" гэлээ.
Үргэлжлүүлэн "Засгийн газраас УИХ-д өнөөдөр өргөн барих гэж байгаа тогтоолын төсөлд дараах агуулгыг тусгасан.
"ЭТТ" ХК-ийн 34 хувийг Монголын нийт ард иргэд бүрэн эзэмших шийдвэрийг гаргаж байна.
Монгол Улсын 2.5 сая гаруй иргэн "ЭТТ" ХК-ийн 18.04 хувийн хувьцааг эзэмшиж байгаа бол шинээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд хувьцаа эзэмшлийн асуудлыг жигд хүртээх шийдвэрийг гаргахаар тогтоолын төслөө өргөн барилаа" гэв.
Энэхүү тогтоолын төсөлд гурван агуулга бий. Үүнд:
2015 онд "Сайн хувьцаа" гэж тухайн үеийн Засгийн газраас гаргаж, оюутан залуус, ахмадууд, зарим төрийн албан хаагчдад НДШ төлөх, тэтгэвэр урьдчилж авах хэлбэрээр хувьцааг нь худалдаж авсан байдаг.
Тэгвэл өнөөдрийн өргөн барьж байгаа тогтоолоор тухайн үед худалдаж авсан, нэрлэсэн ханшаараа нэгж хувьцааг 933 төгрөгөөр тооцож зарсан иргэд 2028 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд тухайн зарсан хувьцаагаа нэрлэсэн үнээрээ буцааж худалдаж авах боломжийг бүрдүүлэх шийдвэр гарч байгаа.
Иргэн бүр ижил тэгш эрхтэй байх ёстой. Магадгүй 300,000 төгрөгөөр хувьцаагаа зарсан бол 300,000 төгрөгөө буцааж тушаагаад өөрийнхөө хувьцааг бүтэн авах боломжийг бүрдүүлж байгааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.
TAGS |
#Media |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|