• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    79   |  
70

Засгийн Газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрээр "Эрдэнэс Тавантолгой" ХК хувьцаа эзэмшигчдийг шийдвэрлэхээр тогтоолын төслийг хэлэлцэж өгнө үү хэмээн УИХ-д өргөн барихаар боллоо.

 2010 оны долдугаар сарын 7-нд гарсан УИХ-ын 39 дүгээр тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны 50 хүртэлх хувийг иргэн, ААН-д эзэмшүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд

  • 20 хувийг нь ард иргэд
  • 10 хувийг нь гадаад, дотоодын хөрөнгийн биржээр ААН-үүдэд хувьцаа эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах шийдвэр гарсан байдаг.

Үүний дараа 2012 онд хувьцаа эзэмшилтэй холбоотой УИХ-ын тогтоол гарсан. Засгийн газар үүнийг хэрэгжүүлж 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн Монгол Улсын иргэдэд 20 хувийн хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж явжээ. Энэ оны нэгдүгээр сарын 8-нд УИХ-аар Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн тогтоол гарсан. Тухайн тогтоолд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг чиглэлийг өгсөн байдаг. Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг хэрэгжүүлж, иргэн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх боломж нөхцөлийг хангах ёстой гэсэн чиглэлийг өгсөн" гэв. 

Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 34 хувийг Монголын ард иргэдэд бүрэн эзэмших шийдвэрийг гаргаж байна. Монгол Улсын 2.5 сая гаруй иргэн "ЭТТ" ХК-ийн 18.04 хувийн хувьцааг эзэмшиж байгаа бол шинээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд хувьцаа эзэмшлийн асуудлыг жигд хүртээх шийдвэрийг гаргахаар тогтоолын төслөө өргөн барилаа" гэв.

Энэхүү тогтоолын төсөлд гурван агуулга бий. Үүнд: 

  • "ЭТТ" ХК-ийн 34 хувийг Монголын ард түмэн нийтээр эзэмших эхний шийдвэр
  • "ЭТТ" ХК-ийн хувьцаа нь цаашид шинээр төрсөн болон шинээр Монгол Улсын харьяат иргэн болсон бол хувьцаа эзэмшигч болгодог байх тогтолцоог улсын бүртгэлтэй хамтарч бий болгоно.
  • Энэхүү хувьцаа нь өвлөгддөггүй, хөрөнгийн биржээр арилжаалагддаггүй. Өөрөөр хэлбэл хоёр дахь зах зээлд гардаггүй учраас Монгол Улсын иргэн харьяатаас хасагдсан болон нас барсан тохиолдолд хувь хувьцаа эзэмшигчээс хасагдах зохицуулалтыг хийх юм.

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ