• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    70   |  
103

NBA-ын залуу оддын нэг Жа Морант галт зэвсэгтэй холбоотой асуудлаас болж 25 тоглолтоор торгуулаад байсан байсан шийдвэр өнөөдрөөр дуусаж талбайдаа эргэн ирлээ. Эхний тоглолтоо Нью Орлеанс Пеликанс багийн эсрэг хийж баззераар ялалт байгууллаа. Түүний эзгүйд Мемфис Гриззлес баг улирлыг тааруухан эхлээд байсан. Багийн лидерийг эргэн ирж амжилтаа ахиулж чадахуу гэх хариултанд эхний тоглолтоороо мэдэгдэл хийж чадлаа. Тэдний дараагийн учраа дорнод бүсийн хүчтэй өрсөлдөгч Индиана Пэйсерс баг. Залуу багуудын өрсөлдөөн ширүүхэн өрнөх нь лавтай. 

Түүний хувьд өнгөрөгч гуравдугаар сард олон нийтийн мэдээллийн хэрэгслээр галт зэвсэг барин шууд бичлэг хийсний хариуд найман тоглолтод оролцох эрхээ хасуулж байсан. Үүний дараа дахин галт зэвсэг барин зургаа авхуулж олон нийтийн сүлжээнд нийтэлсэнээр NBA-ын комиссар Адам Силверийн дургүйцлийг хүргэж 25 тоглолтоор торгоод байсан юм. 

 

TAGS