• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    138   |  
42

Нийслэлийн хэмжээнд автозам, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байна. Сүүлийн дөрвөн хоногийн байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлсэн иргэдийн тоо 2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тухайлбал энэ сарын 15-ны өдөр 91, 16-ны өдөр 132, 17-ны өдөр 174, 18-ны өдөр 161 хүн зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэн бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгджээ. Иймд иргэд та бүхнийг мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл аюулгүй байдлаа хангах үүднээс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ