• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    175   |  
0

Хан-Уул дүүргийн 3-р хорооны орон сууцанд  гал түймэр гарч  онцгой байдлын албан хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарсан. Амь насаа алдсан албан хаагч нь Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн салаан захирагч, дэслэгч цолтой 27-н настай залуу байжээ. 

Өнөөдөр гарсан гал түймрийн улмаас долоон хүн нас барснаас нэг гэр бүлийн таван хүн байжээ. Цагдаагийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр галын шалтгаан нь гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэлтэй гэж тогтоосон байна. Иймд гацуур модоо 12 вольтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийж, шөнийн цагаар мөн хүнгүй үед гэрлийг нь асаахгүй байх, оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх зэрэг зөвлөмжийг мэргэжлийн байгууллагаас өгч байна.

 

TAGS