A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
27
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 142 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 142 | |
|
Нүүрсний сонсголын хоёр дахь хэсэг өчигдөр буюу 12-р сарын 18-нд эхэлсэн. Хянан шалгах түр хорооны даргаар Хууль зүйн сайд Б.Энхбаяр, түр хорооны гишүүдээр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Т.Доржханд, М.Оюунчимэг, С.Ганбаатар, Д.Ганбат, Б.Жаргалмаа, Г.Ганболд, Ж.Бат-Эрдэнэ нар оролцож байгаа. Манай түр хорооны гишүүд мартаж санах нь амархан бололтой. Эсвэл зохион байгуулагчдын зүгээс уншиж танилцах материалыг нь дутуу өгөөд байдаг юм болов уу. Эхний сонсголоор танилцуулсан асуудлыг дахин асууж, холбогдолгүй асуулт асуух зэргээр түр хорооны түүхий гишүүд сонсголдоо оролцож байна.
Түүнээс гадна нээлттэй сонсголд бүрэн суухгүй дундуур нь гарч орох хэвийн үзэгдэл. Өчигдрийн сонсголын төгсгөлд даргалагч нь ганцаараа сууж байх жишээтэй. УИХ-ын гишүүн Д.Ганбат мааз асуулт асуун даргаа хааяа инээлгэж, С.Ганбаатар гишүүн унтаж байх жишээтэй.
Түр хорооны даргалагч Б.Энхбаяр түр хорооны гишүүдэд хандан “Шинжээчийн дүгнэлттэй битгий зөрчилдөөд бай. Өгсөн материалыг уншихгүй, сонсголдоо суухгүй байна” гэж өнөөдөр сануулаад амжлаа.
Өнөөдөр гэхэд л УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нээлттэй сонсголын эхний хэсэгт танилцуулсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “OFF TAKE” гэрээний асуудлыг дахин асууж түр хорооны даргалагчаа уурлуулаад амжлаа. "Эрдэнэс Тавантолгойн" ХК-ийн эхний сонсгол дээр гэрээний талаар танилцуулж байхад манай гишүүний оюун санаа өөр газар байсан бололтой. Түр хорооны даргалагч Б.Энхбаяр арга ядахдаа эхний хэлэлцүүлгээс гэрээний слайдыг дахин харуулахыг шинжээч нараас хүсэв.
Үдээс өмнөх болсон сонсгол дээр УИХ-ын гишүүн Т.Доржханд танилцуулгын хүрээнд асуулт асуулгүй хонгилын асуудлыг сөхөж асуусанд түр хорооны даргалагч уурлаж Т.Доржханд гишүүнийг хуралдаа бүтэн суухыг анхааруулав. Мөн Т.Доржханд гишүүнийг сонсголд хэдэн минут сууж оролцсоныг гаргаж ирэхийг шаардав. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эхний хэсэгт танилцуулсан компанийн санхүүгийн байдлын асуудлыг дахин асууж микрофоноо хаалгаад амжив.
Түр хорооны гишүүд маань эхний сонсгол дээр хэлэлцсэн асуудлыг эргэн нэг харж сайтар уншаад дахин дахин асуухгүй байх тал дээр анхаарахгүй бол даргалагчаараа микрофоноо хаалгах асуудал цаашид их гарах нь дээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
27
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|