• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    124   |  
81

Нүүрсний нээлттэй сонсголын хоёр дахь  өдөр "Чалко Трейдинг Хонгконг” ХХК-тай хийсэн гэрээний асуудлаар үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд  Эдийн засаг Хөгжлийн сайд асан Я.Хүрэлбаатар, Сангийн сайд асан С.Баярцогт,  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт нар гэрчээр оролцож байна. 

Эдийн засаг Хөгжлийн сайд асан Я.Хүрэлбаатар: Яаж холбогдоод энэ сууж байгаагаа ойлгохгүй байна. Үнэтэй холбоотой асуудал дээр гэвэл зах зээлээс болдог. Гэрээний заалтуудаас болж үнийн асуудал шалтгаална.

Сангийн сайд асан С.Баярцогт: Намайг энэ асуудалтай холбогдож дуудсаныг ойлгохгүй байгаа. Тухайн үеийн Сангийн сайд байсан учраас дуудсан байх. Хүний хөгжлийн сангийн төсвийг УИХ-аар баталдаг байсан. Стратегийн 16-н ордоос бүрдүүлхээр заасан байсан. Гэрээний асуудал Сангийн сайд, Сангийн яам оролцоогүй. Аж ахуй нэгж хоорондоо хийдэг үйл ажиллагаа. Сангийн сайд байхад стратегийн ордуудаас орлого ав гэдгийг УИХ-аас өгч байсан. 

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт: Тодорхой шалтгаанаар ирсэн байх. Тавантолгойн ордын ашиглах эрх нь 4-5 жилийн үед байсан. 1998 оны хямралын үеэр монголын аж ахуй нэгжүүд аваад 2007 онд буцааж өгсөн. Хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хуульчлаад оруулж ирсэн.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ