A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
22
|
|
0
|
22
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|
Нийтлэлч: Л.Нандинчимэг | 132 | |||||
|
Нийтлэлч: Л.Нандинчимэг | 132 | |
|
Эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө 38 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олон 2023 онд хийсэн ажлаа дүгнэж, ирэх оны зорилтоо тоодорхойлдог уламжлалт тайлангийн хурлаа зохион байгууллаа.
Энэ он тус төвийн хувьд амжилт ололтоор дүүрэн жил байсныг ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа хурлыг нээж хэлсэн үгэндээ онцлоод “Бид энэ жил баг хамт олноороо Монгол Улсад эмчлэх боломжгүй байсан ургаас урагт цус юүлэх хам шинжийн үеийн лазер мэс засал, зүрхний хүнд гажгийн үед шунтын мэс заслын эмчилгээг амжилттай нэвтрүүлээд байна. Мөн ДЭМБ-аас хүүхдийн хорт хавдрын хамгийн чанартай эмийг таван жилийн турш бүрэн хангахаар болсон.
Үүнээс гадна энэ он бол их бүтээн байгуулалтын жил байлаа. Бид Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Төрөх өрөө, Төрсний дараах тасаг, Хүүхдийн эмнэлгийн Мэс заслын тасагтаа иж бүрэн засвар хийж, Үргүйдлийн төвтэй болсон.
Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник, Перинаталогийн төвийн барилгын явц 90 хувьтай байгаа бол ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил ид явагдаж байна.
Бид ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийт ажиллагсаддаа 60 хүртэлх хувийн үр дүнгийн урамшуулалд 1,5 тэрбум, бүтээмжийн урамшуулал, эмнэлзүйд мэргэшсэн байдлын урамшуулалд 2,3 орчим тэрбум төгрөгийг оны эхний хоёр улиралд олгоод байна” хэмээн олсон ололт, гаргасан амжилтынхаа талаар товч танилцуулсан.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
22
|
|
0
|
22
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|