• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    152   |  
9

БНМАУ-тай хиллэдэг Монгол Улсын Замын-Үүд авто замын хилийн боомтын ачаа тээврийн урсгалыг 24 цагаар ажиллуулах туршилтыг 12 сарын 16-наас эхэлжээ. Энэ сарын 31-нийг хүртэл үргэлжлэх туршилт амжилттай явагдвал цаашид ачаа тээврийн хэсгийг 24 цагаар ажиллуулах аж. Замын-Үүд хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр ачаа тээврийг шуурхай, саадгүй тээвэрлэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломж бүрдэнэ. Цаашид зорчигч тээврийн хил нэвтрэх хугацааг уртасгах чиглэлээр БНХАУ-ын талтай санал солилцож байгааг ЗТХЯ-наас мэдээлэв.

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ