• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    117   |  
20

Нүүрсний асуудлаарх хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дах хэсэг өнөөдөр эхэлсэн. Эхний хэсэгт гаалийн бүрдүүлэлтгүй тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрсэн тухай баримтыг шинжээчийн зүгээс танилцуулсан. Уг асуудлын талаар УИХ-ын гишүүн Г.Ганболд хамгийн олон гарч орсон аж ахуй нэгжүүдийн төлөөллөөс дараах асуултыг асуулаа. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд: Эко глобал ложистик, Жиасмон, Хаппи Өлзийт зам ХХК-ууд гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гарсан байна. Яагаад ингэж гарсаныг тайлбарлаж өгөөч.

Жолооч Эрхэмбаяр: Энэ компанид ороод жил гаран болж байна. Гаалийн бүрдүүлэлттэй, бүрдүүлэлтгүй гэдгийг сайн мэдэхгүй байна. Яв гэвэл явж, зогс гэвэл зогсдог.

Эко глобал ложистик ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Халиунаа: Тээврийн хэрэгслүүд гаалийн бүртгэлгүйгээр гарах боломжгүй. Шинжээчдийн дүгнэлттэй дахин танилцмаар байна.

Жиасмон ХХК-ийн хувьцаа эзэмшигч Жон яан: Манай компанийн хувьд 2600 гаруй машиныг  гаалийн бүртгэлгүй гарсан байна гэх мэдээлэл гарлаа.  БНХАУ-ын гааль дээр бүх машин бүртгэлтэй байгаа. Хэрвээ Монголын талаас гаалийн бүрдүүлэлтгүй БНХАУ-ын гааль руу орвол тухайн машиныг хүлээж авахгүй байх нөхцөл үүсдэг.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ