• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    117   |  
17

 Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдана.  Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -31...-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23...-28 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -19...-24 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -22...-24 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг.Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -23...-25 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -26...-28 градус хүйтэн байна.

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ