• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    85   |  
0
Монголын үндэсний паралимпын хорооны 2023 оны шилдэгийн шилдэг шалгаруулах ёслол өнөөдөр боллоо. Өнгөрөгч онд манай тамирчид ДАШТ, Азийн наадам, Азийн АШТ, Дэлхийн цом болон гранпри тэмцээн, наадмуудаас 132 медаль хүртсэн. Үүнээс алт 62, мөнгө 43, хүрэл 27 медалийг тус тус хүртжээ. 
  • Шилдэгийн шилдэг тамирчин: Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ
  • Шилдэгийн шилдэг эмэгтэй тамирчин: У.Сүрэнжав
  • Шилдэг эрэгтэй тамирчин: Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ
  • Шилдэг эмэгтэй тамирчин: Л.Туруунаа
  • Шилдэг эрэгтэй дасгалжуулагч: Д.Батнасан
  • Шилдэг эмэгтэй дасгалжуулагч: Б.Нарантуяа
  • Шилдэг залуу тамирчин: Г.Даваахүү
  • Шилдэг спортын холбоо: Монголын пара хөнгөн атлетикийн холбоо
  • Оны онцлох тамирчин: Д.Ганбат
 
Оны шилдэгийн шилдэг тамирчин болсон Э.Содномпилжээ нь 2023 онд пауэрлифтингийн ДАШТ-ээс мөнгө, Дэлхийн цомоос алт, Азийн АШТ-ээс алт, “Ханжоу-2023” Азийн зуны спортын пара наадмаас мөнгө, “Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадмаас алтан медаль хүртсэн юм. Тэрбээр МҮПХ-ны оны шилдэгийн шилдэг цомыг дөрөв дэх удаагаа хүртэж байгаа ба өмнө нь 2016, 2018, 2021 онд гардаж байв.
 
Шилдэгийн шилдэг эмэгтэй тамирчин болсон У.Сүрэнжав нь таеквондогийн 2023 оны ДАШТ-ээс хүрэл, “Ханжоу-2022” Азийн пара наадмын мөнгө, Австрали, Франц, Мексикийн гранпри тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн юм.
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ