• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    98   |  
0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон Улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнбалсүрэнг хүлээн авч уулзлаа. Тэрээр Олон Улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон анхны монгол хүн болсон юм. 

Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон анхны монгол хүн болсон нь хувь хүний мэдлэг чадвар, хичээл зүтгэлээс гадна улс орны нэр хүнд олон улсын тавцанд өсөж, байр суурь бэхэжсэн, олон улсын байгууллагууд Монгол Улсад итгэж байгаагийн илрэл гэдгийг Ерөнхийлөгч онцолжээ. 

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нь АНУ-ын Нью-Йорк хотноо 12 дугаар сарын 04-14-ний өдөр болсон Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганы үеэр ОУЭШ-ийн шүүгчийн сонгуульд нэр дэвшин, 114 улсаас 81 санал авсан юм. Д.Эрдэнэбалсүрэн нь Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд 10 гаруй жил, эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх чиглэлээр 30 гаруй жил ажилласан юм. 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ