• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    115   |  
0
 
Нүүрсний сонсголын хоёр дахь хэсэг энэ сарын 18-22-нд болох тов гарсан. Мөн асуудлыг хянан шалгах түр хорооны зүгээс сонсголд гэрчээр оролцох хүмүүсийн нэрсийг зарлаад байгаа. Уг нээлттэй сонсголыг даргалж байгаа Хууль зүйн сайд Б.Энхбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан зарим мэдээллийг өглөө. Тэрээр нүүрсний сонсголыг өөр тийш нь чиглүүлэх, саад учруулах, зэрэг үйл ажиллагааа явагдаж байгааг онцолсон байна. 
 
Тэрээр "Сонсгол товлосон ёсоороо болно. Нүүрсний жинхэнэ хулгайчид илчлэгдэнэ. Үнэн нүүр царай нь ил болно. Ард түмэн хэрсүү болсон. “Гөлөг төөрүүлэх” аливаа мэдээлэл, арга заль, захиалгатай мэдээлэлд бүү авт. УИХ бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. УИХ-ын гишүүн бол ард түмэндээ үнэнч байхаа Үндсэн хуульд тангарагласан ард түмний төлөөлөгч. УИХ-ын Түр хороо бол гагцхүү нотлох баримтын хүрээнд нүүрсний хулгайг илчлэх, ард түмэнд юу болсон талаарх мэдээллийг өгөх үндсэн чиг үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлнэ. Авлигатай хийх тэмцэлд улс төрийн манлайлал, эр зориг, тууштай байдал нэн чухал. Улс төрийн нам бол хулгайг хаацайлдаг нуувч биш. Нэг хүн, нэг нам ч Монгол Улс, Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, үнэт зүйлийн өмнө жижигдэнэ. Тиймээс сонсголыг бүү намчирхаж, улс төржүүл. Тэгэхийг л нүүрсний хулгайчид хүснэ. Бүү тийм ов зальд автаарай" гэжээ. 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ