• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    130   |  
0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй өчигдөр буюу 12 дугаар сарын 14-ний өдөр утсаар холбогджээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг онцлон тэмдэглэж сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтууд цаг хугацааны хувьд ойрхон болж байгаад талархсан байна. 

Засгийн газрын тэргүүн нар хоёр улсын хооронд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц болон цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд шуурхай ажиллах талаар санал нэгджээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ