• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    174   |  
0

PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын “IHC Esports” баг аварга болсон билээ. Мөн манай улсын “Stalwart Esports” баг хоёрдугаар байр, “4Merical Vibes” баг дөрөвдүгээр байрт шалгарсан. Мөн шилдэг тоглогчоор “IHC Esports” багийн тоглогч Zyol шалгарсан юм. Тэгвэл ЦХХХ-ны яамнаас тэднийг хүлээн авч, шагнал гардууллаа.

Үүнээс гадна төрийн мэдэлд байдаг интернэтийн шууд урсгалаас шилэн кабелаар холбож, тамирчдын бэлтгэл хийж буй байруудыг нэг жилийн хугацаанд өндөр хурдны интернэтээр хангахаар боллоо. Өөрөөр хэлбэл тамирчид ямар нэгэн оператор компаниар дамждаггүй, өндөр хурдны интернэт ашиглана.

Ирэх онд олон улсад зохион байгуулагдах тэмцээнүүдэд оролцоход нь төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ" гэв.

PUBGM тоглоомын багийн тамирчид өндөр хурдны интернэттэй болсноор саад тотгоргүйгээр бэлтгэл, сургуулиа хийх боломж бүрдэж буйг онцоллоо.

 

TAGS