• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    85   |  
0
Дэлхийн банкнаас “Төрийн албан хаагчийн судалгаа”-г нийт 32 улс орны төрийн албан хаагчдын дунд явуулсан бөгөөд тухайн судалгааг Монгол Улсад хийснээр үр дүнг бусад улс орнуудтай харьцуулах боломжтой боллоо.
 
Манай улсын төрийн албан хаагчид ажлын сэтгэл ханамжаараа олон улсын дундажтай хамгийн ойрхон үзүүлэлттэй байна. Харин төрийн үйлчилгээг чанартай үзүүлэх, өндөр гүйцэтгэлийн хэмжүүр болсон ажлын мотиваци болон төрийн албанд тууштай ажиллах үзүүлэлт дээр олон улсын дунджаас хойгуур жагсжээ.
 
 
Төрийн албанаас гарах сэдэл нь мөн л бусад улс оронтой харьцуулахад хамаагүй өндөр байгаа бөгөөд цалинтай холбоотой нөлөөлөгч хүчин зүйлс дээр сэтгэл ханамжгүй байгаа нь харагдаж байна. Цалингийн хүрэлцээгүй байдлаас гадна цалингийн эрх тэгш байдал хангагдахгүй байна гэсэнтэй дийлэнх албан хаагчид санал нийлж байна.
 
Эх сурвалж: Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв
TAGS