• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    97   |  
0

 

      Засгийн газрын ээлжит хуралдууны шийдвэрийг танилцууллаа. 

 Энэ үеэр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун "Засгийн газрын хурлаар хүнсний хангамж, аюулгүй байдлын тухай 36 дугаар тогтоолын хэрэгжилт гол нэрийн мах, гурил, улаан буудайн байдлын тухай хэлэлцлээ. Тогтоолын хүрээнд 2023 онд 980 тэрбумын хөнгөлттэй зээлийг олгохоор төлөвлөж, хүүгийн зөрүүд 135 тэрбум төгрөгийг тусгасан. Үүнээс 100  тэрбумын зээлийн хүүгийн зөрүү олгож, арилжааны банкнаас эх үүсвэртэй 700 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Үлдсэн 280 тэрбум төгрөгийн 100 тэрбумыг нь малчдын гар дээр байгаа мах худалдан авахад зарцуулахаар шийдвэрлэлээ. Харин 180 тэрбумыг ирэх хаврын ноолуурын бэлтгэл ажил, хөнгөлөлтэй зээл гаргахаар Засгийн газар тогтоолоо. Мөн энэ жил сүүлийн тав, зургаан жил аваагүй га үр тариаг хураан авлаа. Нийт 456 мянган тонн үр тариа авсан. Үүнээс 135 мянган тонн улаан буудай хураан авсан. Гэхдээ есдүгээр сарын цаг агаарын байдлаас болж нийт улаан буудайн 25-28 хувь нь ангилал буурч, стандартын зэрэглэлд орсон. Улаан буудайн гурил үйлдвэрлэхэд шаардагдах нийт хэмжээ бол 270-280 мянган тонн байдаг. Үүнийхээ 25-30 хувьтай тэнцэх хэмжээний улаан буудайг чанаржуулах байдлаар гадаад улс оронд авья гэсэн асуудлыг өнөөдөр шийдвэрлэлээ" гэв. Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

       -Гурилын үнэ ямар учраас өсөөд байна вэ?

        -Аливаа хүнсний зүйлийн үнэд Засгийн газар, яам шууд оролцох боломжгүй. Зах зээлийнхээ горимоор явна. Энэ жилийн нэг онцлог нь улаан буудайн хураалт дөнгөж эхэлж байхад 2400 төгрөгийн үнэтэй дизиль түлшний үнэ 3700 болсон. Энэ нь улаан буудай, үр тарианы үнэд шууд нөлөөлдөг. Улаан буудай болон гурилын үнийг зохиомлоор өсгөх боломжгүй. Арав гаруй гурилын үйлдвэр тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс өрсөлдөж гурилаа борлуулахын тухайд аль болохоор хямд, чанартай байдлыг эрхэмлэдэг. Тэгэхээр цементийн хоёр, гурван үйлдвэртэй адил гурилын үнийг зохиомлоор өсгөх боломж байдаггүй.

 

-Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумд руу өвс, тэжээлийн хүргэх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

          -Өвс, тэжээлийн хангамжийг улсын нөөц буюу Шадар сайдын алба хариуцаж ажилладаг. Улсын нөөцөд өвсийг бэлтгэж, нөөцөлд малчдад өгөхийг больсон. Зөвхөн тэжээлийн нөөц бий болгож, зуд болж байгаа аймаг, сумдад хуваарилах ажлыг Онцгой байдлын газар хийж байгаа.

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ