• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    163   |  
0

Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг энэ сарын 4-ний өдөр СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих шийдвэр гаргасан.

Өнөөдөр түүнийг цагдан хорих шийдвэрийг цуцлах шүүх хурал болж шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Мөн түүнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар прокурорын дуудан ирүүлэх хуудас удаа дараа гардуулан өгсөн боловч хүрэлцэн ирээгүй. Мөрдөгчийн зүгээс утсаар холбогдоход хүндэтгэн үзэх шалтгаан хэлэлгүйгээр тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4-т заасан үндэслэл буюу шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул цагдан хорих арга хэмжээ авсан. 

Түүнийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл болон иргэд, хуулийн этгээдээс шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн, хувь хүн, иргэний нэр төрд халдсан, худал мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ ашиглан тараасан, мөрдөн байцаалтын нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэх хэргүүдэд холбогдуулан шалгаж байгаа юм. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ