• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    119   |  
0

Шатахууны нийлүүлэлтийн талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ. 

Сүүлийн нэг сарын турш автобензин болон дизель түлш нийлүүлэлтээс шалтгаалсан хүндрэл үүсэж байгаад ард иргэдээсээ хүлцэл өчье.

ОХУ-аас өмнө нийлүүлж байсан хэмжээндээ өгнө. Харин 30 хувиар нэмэгдсэн хэрэглээг хангаж чадахгүй байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд 12-р сард БНХАУ-аас 31 мянган тонн дизель түлш захиалсан. Энэ түлшний эхний 5000 тонн өнөөдөр ирж байна. 

ШТС-уудаас дизель түлш их хэмжээгээр аваад дамлан зарж байгаа учир Улаанбаатар хотоос ямар нэг захиалга, баримтгүйгээр дизель түлш гаргахыг өнөөдрөөс хориглож байна. Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу дамлан худалдах зорилгоор дизель түлш гаргахыг хориглож байна. 

Энэ хомсдолыг далимдуулж үнэ өсөх гэж байна гэсэн хардлага байна. Үнэ өсөхгүй.  Харин ч бууж байна. АИ-92-ыг тонн тутамд 705 ам.доллараар авах таван жилийн гэрээтэй. Гэрээг жил жилд нь сунгаад явдаг бөгөөд энэ жилийн гэрээг сунгасан. Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр бууж байна.   

Үнэ өсөх ч ямар ч шалтгаан байхгүй тул болж өгвөл дараалал үүсгэхгүй байхыг ард иргэдээсээ хүсэж байна. Жолооч бүхэн банкаа дүүргэхээр эрэлт хоёр дахин нэмэгдэнэ. Бүх хүн банкаа дүүргэх хэмжээний нөөцийг хадгалах агуулах Монгол Улсад байхгүй. 

Гурав хоногтоо банкаа дүүргэхгүй байвал асуудал жигдэрнэ. Шатахууны үнэ нэмэгдэхгүй, нийлүүлэлт тасрахгүй. ОХУ өнгөрсөн жил өгсөн хэмжээний бензинийг хэвийн нийлүүлсээр байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдээр 78 мянган тонн АИ-92 ирсэн. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ