• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    112   |  
0

PUBGMOBILE спортын 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын шатны тоглолт өчигдөр эхэлсэн. Энэ жилийн тэмцээн Турк улсыг Истанбул хотод зохион байгуулагдаж байгаа юм. Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 3-н баг оролцож байна. Эхний өдрийн тоглолтын дүнгээр STE баг хоёр удаа WWCD хийж 62 оноотойгоор хүснэгтийг тэргүүллээ. Түүний араас Бразил улсын Alpha7 баг 54 оноотой, эзэн орны баг S2G баг 52 оноотой удааллаа. 

Монгол улсаас оролцож байгаа IHC баг 40-н оноотой 6-р байр, 4MV баг 36 оноотой 7-р байрт жагсаж байна. Өнөөдөр мөн 6-н тоглолт болно. Тэмцээний талаар эргэн мэдээллэх болно. 

TAGS