• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    80   |  
0

Нийслэлийн Онцгой байдлын газраас 2023 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хурлыг зохион байгуулж, ажил мэргэжлээрээ хамт олноо хошуучлан манлайлсан шилдэг алба хаагчдаа шагнаж урамшууллаа. 

Энэ жилийн хувьд нийслэлийн ногоон бүсэд шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл өмнөх оноос 62.1%, усны ослын дуудлагын тоо 16.3%-иар буурч,  голын усанд осолдсон иргэдийн тоо 2.8 дахин буурсан үзүүлэлтэй байна. Мөн энэ жилийн хувьд нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймэр бүртгэгдээгүй аж. 

Нийслэлийн хэмжээнд 2023 онд  бүртгэгдсэн гал түймрийн 1503, аврах ажиллагааны 447 буюу нийт 1950 удаагийн дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3670 хүний амь нас, 300 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

TAGS