• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    83   |  
0

NBA-н удирдлагуудын зүгээс энэ улиралд шинээр "NBA CUP" улирал дундын аваргын цом тэмцээнийг зохион байгуулж байгаа. Энэ ч оновчтой шийдвэр болж багууд, үзэгч, хөгжөөн дэмжигчид ач холбогдол өгч оролцож байна.  Өнөөдөр тус тэмцээний бүсийн аваргын төлөөх тоглолтууд Лас Вегас хотод болж өнгөрлөө.

Дорнод бүсээс Индиана Пэйсерс, Милаукий бакс багууд таарч тоглосон. Пэйсерсийн шинэ залуу од Тайрес Халибөртон төгс тоглолтыг үзүүлж аваргын төлөө шалгарлаа. Тэрээр 27 оноо 15 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлж 128-119 онооны харьцаагаар ялалт байгуулж аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Харин Өрнөд бүсийн аваргын төлөө Леброн Жэймс тэргүүтэй Лос Анжелес Лэйкерс баг Пеликансыг 44 онооны зөрүүтэй буулган авч аваргын төлөө шалгарлаа. Лэйкерс багийн хувьд өнөөдөр төгс тоглолтыг үзүүллээ. Багийн лидер Леброн Жэймс 23 минутад 30 оноо авч галзуурав.  Аваргын төлөөх тоглолт манай цагаар ням гарагийн өглөө болно. 

TAGS