A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
6
|
|
0
|
10
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
24
|
|
0
|
43
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 180 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 180 | |
|
Ард түмний баялгийг хулгайлсан “Нүүрсний” гэх хэргийн нээлттэй сонсгол өнгөрөгч долоо хоногийн дуулиантай сэдэв байлаа. Өнгөрөгч жилээс эхний асуудлууд олон нийтэд ил болж асуудал гарч эхэлсэн. Төд удалгүй “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг тэргүүтэй хүмүүсийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн.
Олон нийт энэ хэрэгт дургүйцлээ илэрхийлэн хэд хэдэн удаа жагсаал зохион байгуулж уг хэрэгт холбогдсон хүмүүсийг ил болгож хариуцлага хүлээлгэхийг төр засгаас шаардаж эхэлсэн. Жил гаран дуншиж явсны эцэст эхний сонсгол болж өнгөрлөө.
Төр засгийн удирдлага ба тэдний хамсаатнууд
Нүүрсний сонсголын эхний хэсэгт “Тавантолгой” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн эхний асуудлуудыг сөхөж олон нийтэд танилцууллаа. Нүүрсний олборлолт ид хийгдэж Монгол Улсын эдийн засгийг авч явж байх үед Арчилсан нам голлох тоглолтууд хийснийг эхний сонсголын шинжээчдийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг нотоллоо. Улс төрчид өөрсдийн ах дүү, хамаатан садан, эхнэрээ хүртэл энэ хэрэгт хутгаж өөрөө тэр бүхний ард хувь хүртээд суудаг байж. Хэд хэдээрээ нийлэн бүлэг болж хамгийн ашигтай гэсэн тендерүүдэд өөрийн танил талаа шургуулан ажиллаж байсан нь баримтаар ил болсон. Харин зарим нэг нь тэрийгээ Өмнөговьчуудын төлөө, эх орныхоо төлөө гээд хээв нэг яриад суух юм.
Сонсголд яригдсан хэргүүд хуулийн шатанд шилжинэ
Тавантолгойг тойрсон тендерийн ажлуудын дийлэнх нь хууль хяналтын шатанд шилжих нь түр хорооны шинжээчдийн материалаас ил болсон. Татварын өртэй аж ахуй нэгжийг шалгаруулсан, төлбөрийг давхардуулан шилжүүлсэн, тендер шалгаруулаагүй шууд сонгон шалгаруулсан зэрэг том жижиг нийлсэн олон асуудал яригдсан. Жижиг “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д иргэдийн төлөөлөгчид бүлэглэн элсэж компани байгуулан ажилладаг ашиг сонирхлын зөрчил ч илэрсэн. Дээрээс нь нэмээд Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосон хэрэг эхнээсээ Авлигатай тэмцэх газарт шалгагдаад эхэлсэн. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Я.Батсуурь сонсголын үеэр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүлэглэл тавантолгойд эзэн суух ажлыг зохион байгуулсан гэх асуудлыг сөхөөд амжсан. Хэрэв энэ бүхнийг шалгаад эхэлбэл нүүрсний сүүлнээсээ толгой хүртэлх хэн бүхэн шаварт хутгалдаж эхэлнэ. Ямартай ч эхний сонсголоос хэд хэдэн хэрэг хууль хяналтын хаалга татаж сонгуулиас өмнө холбогдож нар торны цаана ороод эхлэхээр харагдаж байна.
Өнгөрснийг сөхөх нь хэнд ашигтай вэ?
Нүүрсний хулгайг ичлэх хамгийн том ашиг сонирхол өнөөгийн Засгийн газарт хамгийн их байгаа. Ирэх жил сонгуулийн жил. 2020-2024 онд Засаг барьсан У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй нөхдүүдийн балаг цөөнгүй бий. 60 тэрбумы ЖДҮ-чид, Ковид нэртэй хулгай, Хөгжлийн банкны хулгай хамгийн сүүлд илэрсэн нь Ногоон автобусны хэрэг гээд тоочиж болно. Харин энэ бүхийг мартуулах өмнөх Засгийн газрын булхайг дэлгэж өөрсдийгөө баатар болгох нүүдлээ тэд амжилттай хийж эхэллээ. Энэ ажлыг шинэ Хууль зүйн сайд Б.Энхбаяр гардан гүйцэтгэж байгаа. Б.Энхбаярын хувьд Хөгжлийн банкны хэргийн сонсголыг зохион байгуулсан. Үр дүнгүй хоосон ажил болоогүй ч хөгжлийн банкны гэх хэрэгт УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт ял өгснөөс улс төрчдийн зарласан нэрсээс өөр хүнд хариуцлага хүлээлгэж чадаагүй гэхэд болно. Түр хорооны даргалагч сонсгол биш байцаалт болгох өнгө аястай асуултыг оролцогч гишүүдээс асуугаад амжсан. Хоёр дахь сонсголын энэ ондоо багтааж байгаа нь ч төлөвлөгөөтэй байх. Ингэж цаг хугацааг ашиглаж өөрсдийгөө эх орны булхайг илчилсэн гэх сонгуулийн ПР хийх том ажил нь бүтэх учиртай.
Хамгийн том гэрчгүй нүүрсний сонсгол
Өнөөдрийн байдлаар нүүрсний хэргээр ганц хоригдож байгаа хүн нь Б.Ганхуяг. 2018 оноос тус компанийн захирлаар ажиллаж байсан түүнийг өнгөрөгч онд цагдан хорьж, хорих ялаар шийтгэсэн. Үндсэндээ АН, МАН хоёрыг засгийн эрх барьж байх үед байсан ганц гол хүн нь Б.Ганхуяг. Хэрвээ Б.Ганхуяг сонсголд оролцоод одоогийн Засгийн газартай холбоотой асуудлыг яриад эхэлбэл тэдний шидсэн чулуу өөрсдийнх нь толгойн дээр буух магадлалтай. Хэрвээ тийм биш бол шүүх эцэслэн шийдээгүй зөвхөн хэрэг шалгагдаж байгаа үед тухайн хүн гэрчээр оролцох бүрэн эрхтэй гэдгийг шүүх байгууллага нь хэлчихсэн.
Харин Хууль зүйн сайд Б.Энхбаяр өчигдөрхөн л шүүх зөвшөөрөөгүй гэж ярьж явсан бол өнөөдөр прокурорлуугаа чихээд сууж байх жишээний. Сонсголын үеэр түүнийг гэрчээр оролцох хүсэлтийг ар гэрийнхэн нь Б.Энхбаяр сайдад танилцуулсныг тэр АН-ын бүлэг зохион байгуулсан мэтээр тайлбарлаад өнгөрсөн. Ямартай ч хамгийн их зүйл мэдэж байгаа, энэ хэргийн зангилааны учиг болсон хүн торны цаана сууж байна. Харин түүнээс өмнө захирал байсан хүмүүс гэрчээр оролцоод мэдүүлгээ өгөөд сууж байдаг. Олон нийтийн анхаарлыг татсан нүүрсний сонсголын хоёр дахь хэсэг илүү олон сонирхолтой асуудлыг хөндөх байх. Түр хороо ч түүнийг яаж зохион байгуулахаа эртнээс төлөвлөсөн байх. Нүүрсний гэх тодотголтой хэрэг шинэ жилийн хамгийн том бэлэг болсоор энэ он дуусаж байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
6
|
|
0
|
10
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
24
|
|
0
|
43
|
Daily poll
|