• Lead the way ...
         
17
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 9)
66.67%
33.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    125   |  
0

Pubgmobile спортын 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын шатны тоглолт өнөөдөр эхэлнэ. Энэ жилийн тэмцээн Турк улсыг Истанбул хотод зохион байгуулагдаж байгаа юм. Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 3-н баг оролцож байгаа юм. Цахим спортын түүхэнд хамгийн том амжилтыг PUBG MOBILE спортын төрөлд харуулж байгаа. Энэ жил оролцож байгаа манай багуудын хувьд хамгийн чанга өрсөлдөгчид байх болно. Мөн Бразил улсын багууд хүчтэй өрсөлдөж байгаа.

Зүүн Азийн босоо аварга, дэлхийн ранк 4-р байр Stalwart Esport

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн том өрсөлдөгчид. Ямар ч баг тэдэнтэй тулахыг хүсэхгүй байгаа. Тэдний хувьд гурав дахь удаагийн дэлхийн аваргадаа өрсөлдөж байна. Анхны дэлхийн аваргад 7-р байр, өнгөрөгч жил 4-р байрт шалгарсан амжилттай. Харин энэ жилийн хувьд мэдээж аваргын төлөөх дайралт хийх нь тодорхой. Туршлага, ур чадвар тэдний хамгийн том давуу тал. Гагцхүү зөв нүүдэл хийж байрлалаа сонгож чадвал хамгийн том амжилтыг үзүүлнэ.

Анхны дэлхийн аваргын 3-р байрын шагналт IHC

 Pubg mobile спортоор Монголчууд амжилт үзүүлж болох хамгийн том баталгааг IHC баг анхны дэлхийн аваргаар 3-р байрт шалгарч харуулсан. Сүүлчийн тоглолт дээр тактикийн алдаа гаргаагүй бол аваргалж болох байсан. Харин өнгөрөгч жил шагналт 5-р байрт шалгарсан. Энэ жилийн хувьд Last chance хэсгээс зоригтой, шийдмэг тоглолтыг үзүүлж финалын шатанд оролцох эрхээ авсан. Тэдний хувьд илүү байлдах ур чадвараа гарсан тоглолт хийсэн нь илүү үр дүнтэй гэдгийг сүүлчийн тоглолтоороо харуулсан. Илүү зоригтой шийдвэрүүдийг гаргаж чадвал тэд илүү амжилтыг үзүүлж чадна.

Анхны дэлхийн аваргадаа оролцож байгаа  4MERICAL VIBES

Дэлхийн аваргад Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцож байна. Тэдний хувьд ур чадвар, зориг зүрх байгааг өнгөрөгч тэмцээнүүдэд харуулсан. Өөрсдийн хэсгээс 2-р байраар шалгарч финалын шатанд оролцох эрхээ авсан. Мэдээж анхны дэлхийн аварга учраас сандрал байгаа байх. Гэхдээ тэдний хувьд тайван тоглолт, зөв шилжилтүүдийг хийж чадвал ямар амжилт үзүүлэхийг таашгүй.

TAGS