• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    116   |  
0

Ихэнхи нутгийг хамарсан  хүчтэй цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болсоны улмаас 46 удаагийн дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдлээ. Архангай аймгийн Цэцэрлэг суманд 35 кВ-ын цахилгааны тулгуур багана, Ховд аймгийн Зэрэг суманд 35 кВ-ын гурван цахилгааны тулгуур багана унасан дуудлагын дагуу цахилгааны гэмтлийг сэргээн засварлахаар ажиллаж байна. 

Тухайлбал, Ховд аймгийн Зэрэг, Төв аймгийн Эрдэнэ, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Увс аймгийн Давст суманд нийт дөрвөн  иргэн төөрсөн дуудлагаар тухайн орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, дөрвөн иргэнийг эсэн мэнд оллоо.

Мөн Увс аймгийн Зүүнхангай, Давст, Өвөрхангай аймгийн Хужирт,  Дархан-Уул аймгийн Дархан, Төв аймгийн Эрдэнэсант, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Орхон аймгийн аймгийн Баян-Өндөр суманд автомашин цасанд суусан дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 10 автомашиныг татан гаргаж, 30 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав.

Түүнчлэн Архангай аймгийн Тариат, Ховд аймгийн Чандмань, Эрдэнэбүрэн, Цэцэг, Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Баян-Өлгий аймгийн Өлгий, Баянхонгор аймгийн Заг, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд нэг орон сууцны болон дөрвөн байшингийн дээвэр, гурван шавар гэрийн дээвэр хууларсан, 24  гэр нурсан, хоёр автомашины салхины шил хагарсан, нэг автомашин салхинд өнхөрч онхолдсон, 33 автомашин цасанд боогдсон дуудлагаар орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн.

 

TAGS