A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
27
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 113 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 113 | |
|
Нүүрсний гэх хэрэгт холбоотойгоор хоригдож байгаа Б.Ганхуягийн ар гэрийн зүгээс өнөөдөр мэдээлэл хийсэн. Албан ёсны шинжилгээний хариугаар түүний цуснаас хүний биед байх хэмжээнээс 9200 дахин их хүнцэл илэрсэн. Мөн хар тугалга байх ёстой хэмжээнээс бага зэрэг ихэссэн. Энэ нь цус болон үс, шээснээс илэрсэн. Хүнцэл бол хүнд металлын хор гэх мэдээллийг ар гэрийнхний зүгээс мэдэгдсэн.
Уг мэдэгдлийн дараа ШШГЕГ-аас Б.Ганхуягийн биеийн байдлын талаар дараах мэдээллийг өглөө.
Б.Ганхуяг анх 2022 оны 12 дугаар сарын 07-нд цагдан хоригдсон. Үзсэн жижүүр эмчийн тэмдэглэлд биеийн эрүүл мэнд тогтвортой, амин үзүүлэлт хэвийн, хэсэг газрын үзүүлэлтээр бол хоёр хөлийн шилбээр хуучин харшлын сорвитой гэж хүлээж авсан тэмдэглэл үзлэг байдаг. Б.Ганхуягийг хоригдсон цагаас нь эхлээд хорих ангийн эмнэлгийн хяналтад явж байгаа. Эмнэлэгт гурван удаа хэвтсэн. Хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн эмнэлэг хяналтын комиссын шийдвэрээр лавлагаа шатлалын эмнэлэгт 5 дугаар сард "Интер мед" эмнэлэгт, 11 дүгээр сард "Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Хоригдож байх хугацаандаа байнгын өдөр тутмын хяналтын үзлэг хийж байсан. Зургаан удаа лабораторийн шинжилгээнд, гурван удаа багажийн шинжилгээнд хамрагдсан. Одоогийн байдлаар эмгэг өөрчлөлт илрээгүй. Өнөөдрийн байдлаар Б.Ганхуягийн биед илрэх илэрхий зовиур байхгүй, амин үзүүлэлтүүд нь тогтвортой, шинжилгээнээс гарсан өөрчлөлт байхгүй.
Ерөнхий хордлогын шинж тэмдэг хүний биед илрэхдээ бөөлжинө, гүйлгэнэ, бие сульдана, ядарна, булчин суларна. Энэ хүнд тийм шинж тэмдэг илрээгүй байна. Амин үзүүлэлтүүд хэлбэлзээгүй байна. Шинжилгээгээр хордлогын шинж тэмдэг илрээгүй. 10 дугаар сард хордлого өгөөд хөл гараар нь тууралт гарсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотой тайлбар мэдээлэл өгөхөд бид нар Арьс судлалын үндэсний төвөөс эмч ирж үзүүлсэн. Эдийн шинжилгээ авсан. Энэ хариу нь энгийн хайрст гэж гарсан" гэлээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
27
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|