A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 118 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 118 | |
|
Нүүрсний хэрэгт холбогдуулан цагдан хоригдож байгаа Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрээс мэдээлэл хийлээ.
Уг мэдээлэлд "Б.Ганхуяг 2022 оны 12 сарын 7-ны өдрөөс хойш хоригдож байгаа. Биеийн байдал өнгөрөгч есдүгээр сараас огцом муудсан. Өмнө нь эрүүл мэндийн асуудал үүсэж байгаагүй. Есдүгээр сарын 23-нд даралт нь огцом унаж, толгой нь хүчтэй өвдөж, бөөлжсөн, суулгасан. Есдүгээр сарын 25-нд өмгөөлөгч очин уулзаж, биеийн байдлыг мэдсэн. Ингээд тэр өдрөө эмнэлэгт хэвтсэн. Эмчлэгч эмчтэй нь ар гэрийнхэн нь уулзахад "Биеийн байдал тогтворжиж байна" гэж хэлсэн. Нарийн шинжилгээнд хамруулах, биеийн байдлын талаар мэдээлэл өгөхийг хүсэхэд тогтвортой, эмгэг, зовуур байхгүй гэдэг тодорхойлолтуудыг өгч байв.
Аравдугаар сард хөл дээр нь олон шарх үүссэн байна, бусад үрэвслүүдэд нарийн шинжилгээ хийх ёстой. Арьс өнгөний эмнэлэг бий. Энд үзүүлж оношийг нь тогтоож өгөөч гэж хүссэн боловч мөн л хорих ангиас биеийн байдал хэвийн гэдэг хариулт өгсөн.
Бидний гомдолтой байгаа асуудал нь яагаад хүний биед шарх, сорви байсаар байхад хэвийн гээд байна, үрэвсээд цааш цусанд халдвар орох эрсдэл байгаа. Шарх, сорви эдгэрэхгүй, хоол идсэний дараа байнга дотор муухайрах, бие сул байсан тул 11 сарын 21-нд хорих байгууллагын хамгаалалт дор Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Ингээд үс, цус, шээснээс хүнд металл, хордлогын шинжилгээ авсан. Шинжилгээний хариу 11 дүгээр сарын 30-нд өмгөөлөгчөөр дамжиж ирсэн.
Шинжилгээний хариунд хүний биед байх ёстой хүнд металлын хордлогуудын талаар дурдсан байна. Тухайлбал, цуснаас нь хүний биед байх хэмжээнээс 9200 дахин их хүнцэл илэрсэн. Мөн хар тугалга байх ёстой хэмжээнээс бага зэрэг ихэссэн байна. Энэ нь цус болон үс, шээснээс илэрсэн. Хүнцэл бол хүнд металлын хор. Ингээд арванхоёрдугаар сарын 6-нд дахин шинжилгээ авсан, хариу ирээгүй байна.
Үүнийг бид хүнийг цагдан хориод, санаатайгаар хордуулах гэсэн, санаатайгаар хүн алах гэмт хэрэг гэж гэр бүлийн зүгээс үзэж байна. Хордлогыг тайлуулахыг хүсэж байна. Гэмт хэрэг үйлдсэн ч, үйлдээгүй ч бай хүн эмнэлгийн үйлчилгээ авах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Бид зохиогоод яриад байгаа юм биш, энэ бол Хор судлалын үндэсний төвийн тодорхойлолт” гэлээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|