• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    250   |  
0

Нүүрсний нээлттэй сонсгол өнгөрөгч долоо хоногт эхэлсэн. Уг сонсголын үеэр Өмнөговь аймгийн газрыг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосон талаарх мэдээлэл олны анхаарлыг татсан. Тэгвэл энэ асуудлын талаар  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх засгийн газарт чиглэл өгснийг танилцууллаа. 

Монгол улсын үндсэн хууль, газрын тухай хууль, бусад хууль тогтоомжуудыг илтэд зөрчиж газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил боллоо. Энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулж, засгийн газарт хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх ёстой байгууллагуудыг яаралтай ажиллуулж хууль сахиулах үйл ажиллагааг  хэрэгжүүлж үр дүнг нь ард түмэнд нээлттэй, ил тод болгож мэдээллэхийг ерөнхийлөгч мэдэгдсэн байна. 

Мөн Ерөнхийлөгчийн зүгээс уул уурхайн салбарын гол бүс нутаг болох Өмнөговь аймагт үүссэн асуудал, байгаль хамгаалах зэрэг асуудлууд дээр онцгойлон анхаарч ажиллахыг Засгийн газарт чиглэл өгсөн байна. 

Нүүрсний сонсголын үеэр  Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдлагууд 2020-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх олгосон талаарх мэдээллийг нотлох баримтын хамт танилцуулсан юм. 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ