• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    103   |  
0

2023 оны хоёр дахь элсэлтийн ерөнхий шалгалт  өнөөдөр  Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлж байна. Монгол хэл, бичгийн шалгалт нийслэлийн 6-н байршилд явагдах юм. Мөн  13:00 цагт Түүх, 16:00 цагт Англи хэлний шалгалт зохион байгуулагдах юм.

Энэ удаагийн шалгалтад 5,645 шалгуулагч бүртгүүлсэн аж.  Чингэлтэй дүүрэгт 23 дугаар сургууль, 39 дүгээр сургууль, 57 дугаар сургууль, Сүхбаатар дүүрэгт 1 дүгээр сургууль, 6 дугаар сургууль, 45 дугаар сургуулиудад тус тус явагдана.

Шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл буюу ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас зэргийг авч орохыг хориглоно.

TAGS
#Edu