• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    198   |  
0

Нүүрсний сонсгол гурав дахь өдрөө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой  асуудлаар үргэлжилж байна.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хөрс хуулалт, олборлолтын ажлын тендерт 8-н удаа шалгарч 1,4 их наяд төгрөгийн гэрээ байгуулсан “Хишиг арвин индустрал” ХХК гэрчээр оролцож мэдээлэл өгч байгаа юм.Тус компанийн захирал Б.Хишигдоржоос гэрчийн мэдээлэл авах үед Хууль зүйн сайд Б.Энхбаяр түүний хүүтэй холбоотой хэргийн талаар байцаалт авах өнгө аяс бүхий асуултыг асуув.

Хууль зүйн сайд Б.Энхбаяр: Б.Хишигдорж захирлаа. Та болон таны хүү ямар зүйл ангиар яллагдагчаар татагдаад байгаа вэ. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн удирдлагуудад хахууль өгсөнтэй холбоотой асуудал мөн үү?

Б.Хишигдорж: Би хүүгийнхээ талаар юм хэлмээргүй байна. Ерөнхийдөө тийм гэж ойлгож болно. Гэхдээ хахууль өгөөгүй. Нээлттэй сонсгол биш байцаалт өгч байгаа мэт байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ