A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 164 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 164 | |
|
Нүүрсний нээлттэй сонсгол гурав дах өдрөө төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой найман асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ хүрээнд 87 гэрчийг дуудсан байна.
Уг сонсголын үеэр тухайн үеийн төр засгийн удирдлагууд уурхайн асуудлууд дээр хэрхэн оролцож байсан талаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирлаар 2012-2015 оны хугацаанд ажиллаж байсан Я.Батсуурь дараах зүйлийг ярив.
Эрдэнэс таван толгойн захирал асан Я.Батсуурь: Эрдэнэс тавантолгой компанийг авах томоохон бүлэглэлүүд гарч ирсэн. Монгол, Хятадын компанийг 100 жилийн оператороор оруулах гэрээ хэлэлцээрийг 2014 оны 12 сараас ярьж эхэлсэн. Миний бие тэр ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар томилогдсон байсан. Ажлын хэсгийн анхны хурал дээр тэр үйл ажиллагааг эсэргүүцэж тавантолгой орд бол монголын өмч байх ёстой гэдгийг хэлсэн. Гэтэл намайг 7 хоногийн дараа ажлын хэсгээс гаргаж, сарын дараа эрүү үүсгэж хорисон. 2 сарын дараа Шинхуа Энержи компанид 99 жилээр оператороор оруулж энэ ордыг өгөх гэрээ УИХ-д орж ирсэн. Энэ ордод эзэн суух гэсэн ашиглах гэсэн томоохон бүлэглэлийн үйл ажиллагаа явагдаж намайг болон Б.Энэбиш захирлыг хэлмэгдүүлж, эрүүгийн хэрэг үүсгэж хорисон.
Хууль зүйн сайд Б.Энхбаяр: Ямар бүлэглэл, ямар хүмүүс оролцоотой ийм үйл ажиллагаа явсныг ярьж болохуу?
Я.Батсуурь: Тухайн үеийн төр засгийн удирдлага Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос тухайн ордыг урт хугацаар ашиглуулах санал санаачилга, яриа хэлэлцээр эрчимтэйгээр явагдсан. Илүү нарийн зүйлийг яримааргүй байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|