• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    153   |  
0

ШШГЕГ-ын харьяа хорих 441-р ангид ял эдэлж буй иргэн Д.Мөнх-Эрдэний биед халдсан, хууль зөрчсөн үйл ажиллагаа явагдсан талаар цахим орчинд мэдээлэл тарсан. Уг асуудлын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар Д.Мөнх-Эрдэнэтэй уулзаж, хорих ангийн нөхцөл байдалтай танилцлаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Чуулганы индэр дээрээс  сануулж, хүний эрхийн зөрчил гарсан байж болзошгүй газар бүрт хүрч ажиллах ёстойг ХЭҮК-ийн дарга томилогдох үеэр ч хөндсөн. Өнөөдөр иргэн Д.Мөнх-Эрдэнийн гомдлын дагуу ХЭҮК-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгийн хамт хорих 441-р ангид ажиллаж, ирүүлсэн гомдлын дагуу ярилцлаа. Хууль засагладаг оронд хэн ч хэлмэгдэх ёсгүй бөгөөд газар дээр нь нотлох баримтыг шинжлэн судалж, бодит байдалд үнэн зөв дүгнэлт хийхээр ажиллана.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ