A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 141 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 141 | |
|
С.Баяр нарт холбогдох хэргийг энэ сарын 25-нд шүүнэ.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр, Ч.Давааням нарын найман хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 25-ны 09:00 цагт хийхээр товложээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд асан С.Баяр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
- Ч.Давааням гэдэг хүн энэ хэрэгт яллагдагчаар татагдаад хамт оролцож байна. Энэ хүн Оюутолгойн гэрээтэй ямар холбоотой хүн бэ?
- Ч.Давааням “Петровис” компанийн үүсгэн байгуулагч миний хар багын найз юм. Энгийн үгээр хэлбэл, “Оюутолгой”-н гэрээ байгуулах далимдаа “Петровис” компанийн шатахууныг шахсан гэж үзэж байгаа юм байна. Нотлох хэрэгтэй шүү дээ. Тийм зүйл байгаа бол би гэм буруугаа хүлээгээд, ялаа эдлэхэд бэлэн байна. Огт гэм зэмгүй хүнийг авчраад багын найз гэдэг үүднээс надтай холбоод явж байна. Найз тулдаа тэсдэг байх даа.
Тэрнээс биш Ерөнхий сайд надтай бага залуугаас найзалсан гээд энэ хүнд давуу тал болох байтугай, нэг хэрэгт яллагдагч болоод хохироод явж байна. Үнэн мөн нь тогтоогдох болтугай. Зөндөө зөрчил гарсан. Айхтар гэмт бүлэг байгуулсан гэдэг яллах тогтоолоо хүчингүй болгонгуутаа бидэнд шинэ баахан ял нэмээд тавьчихсан. Үүнтэй холбоотой ямар нэгэн гомдол санал хүлээж авалгүйгээр шууд шүүхэд шилжүүлчихсэн байна. Тиймээс урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлтүүдээ тавьж байна.
- Оюутолгойн гэрээг яаж сайжруулах вэ. Энэ талаар та хувийнхаа бодлоос хуваалцахгүй юу?
- Их том сэдэв. Оюутолгойн гэрээний нэг том суваг нь 34 хувь байгаа юм. 34 хувь гэдэг нь хөрөнгө оруулагчийн хувьцааны 34 хувийг төр заавал авна доод хэмжээ нь гэсэн хуулийн заалттай. Дээр нь 2009 оны долдугаар сард гарсан УИХ-ын 57 дугаар тогтоол бий. Тэрний дагуу Засгийн газарт үүрэг чиглэл хуулийн дагуу их хурлаас гаргасан. Тогтоолын дагуу бид байгуулахаас өөр арга байгаагүй. Энэ 34 хувийг ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулагч талтай ярьж байгаад татгалзах ёстой гэж би хувьдаа үздэг хүн. Өөрөөр хэлбэл, гаргаж байгаа зардлын 34 хувийг бид хуваалцаад явна гэсэн үүрэг авчихаж байгаа.
Монголын Засгийн газар байнга маргаантай явж ирсэн. Тиймээс хөрөнгө оруулагч талтай ширээний ард суугаад, үүнээсээ буцах ёстой.
Жишээ нь, би байртай байлаа гэж бодоход түрээсэлье гэсэн хүний зардлын 34 хувийг чамтай хамт хуваалцъя гэдэгтэй ижил утгатай юм болчихож байгаа юм. Хөрөнгө оруулалт нь амархан нөхөгдөөд ирэхээр ногдол ашгаар авах юм биз дээ. Тэгэхдээ уул уурхай асар их эрсдэлтэй. Ялангуяа тэр хөрөнгө оруулагч эрсдлээ үүрээд зардлаа гаргаад эцсийн дүндээ Монгол Улсад ногдох ашиг 50 хувиас илүү байх ёстой. Бид 53 хувь байхаар тооцож гэрээг хийсэн. Ямар ч нөхцөлд Монгол Улсаас нэг ч төгрөг гаралгүйгээр газрын гадаргуугаас доош километр гаруй дор байгаа хүдрийг гаргаж, баяжуулаад зах зээлд оруулсан орлогоос нь бид 53 хувийг хүртэнэ гэсэн байсан. Гэтэл 34 хувь гэдгээр бид зардлын гуравны нэгийг байнга үүрээд явах ёстой болчихож байгаа юм.
Энэ нь өөрөө хамгийн гол учир дутагдлыг бий болгосон. Үүнээс болоод хөрөнгө оруулагч талтай Монголын Засгийн газар байнга маргаантай явж ирсэн. Тиймээс хөрөнгө оруулагч талтай ширээний ард суугаад, үүнээсээ буцах ёстой. Яг ийм тогтоолыг өнгөрсөн арваннэгдүгээр сард УИХ-аас гаргасан. Болж өгвөл 34 хувийг буцааж өгөөд, харин АМНАТ-ийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг яриач ээ. Тэгэх юм бол хэчнээн төгрөг зарж байна уу гэдгээс хамаарч бид авдаг ёстой таван төрлийн татвараа аваад явах саналтай байна. Хэлэхэд амархан ч 11 жил болчихлоо.
- Хэргийг шүүх хурал хэрхэн шийдэх бол. Хэр шударга шийдээсэй гэж бодож байна вэ?
- Шийдээсэй гэж итгэж, найдаад явж байгаа шүү дээ. Шүүх байдлыг үнэн зөв тогтоогоод хэрэв гэмт хэрэг хийсэн нь тогтоогдох юм бол надаас авахуулаад ялаа хүлээхэд бэлэн байна. Итгэл найдвар хамгийн сүүлд үхдэг шиг итгэл найдвартай явж байна.
- Хохирогчийг тодорхой болгох хүсэлт тавьсан байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?
- Монгол Улсыг хохирогч гэж үзэж байгаа бол нэгдүгээрт, хэр хэмжээний хохирол учруулсан нь гарч ирэх ёстой. Гэтэл тийм хохирол байхгүй байгаа юм. Мөнгөн дүн гарч ирэх ёстой ч байхгүй байна.
Б.Энх
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|