A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 71 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 71 | |
|
Захирал гэж ямар хүнийг хэлэх вэ? Монголчууд бидэнд энэ талаар системтэй, нэгдсэн ойлголт байна уу? Захирлын талаарх бидний өнөөгийн төсөөлөл хаанаас бий болов?
Манай менежментийн аль ч сургуульд захирал гэж ямар хүн байх ёстойг заадаггүй. Барууны улс орнуудад компанийн хөгжил хэдэн зуун жилээр тоологддог учир захирал хүний имиж, шалгуур нь Харвардын сургалт гэхээсээ нийгмийн соёлоор дамжиж өвлөгддөг бололтой.
Харин манайд? Манай улсад захирал гэдэг ойлголт нь нэн шинэ. Тэгээд ч сургуульд үүнийг системчилж заадаггүй учраас социализмын үеийн “ДАРГА” гэдэг ойлголтоор баримжаалж, энэ цагийн “ЗАХИРАЛ” төлөвшдөг бололтой юм.
Өнөөдөр бид хэлтэс, албадын удирдлагаар шинээр томилогдож байгаа залуучуудаа ЗАХИРАЛ ХҮН болгох ориентац (чиглүүлт) хийдэг билүү? Монголын топ 100 компаниас хэд нь ийм чиглүүлт хийдэг бол? Ийм чиглүүлт (ориентац) хийхгүй л бол тэр залуу өөрийнхөө төсөөллөөр л захирлын ажлыг хийнэ. Манай монгол захирлууд ихэнхдээ ЗАХИРАЛ хүн бол ЗАХИРАГЧ юм гэж төсөөлдөг нь илт.
Ажилдаа ханцуй шамлан орохгүй, ЗӨВЛӨХ аятай тойроод гүйгээд байдгаас нь үүнийг харж болно. Ийм хүмүүс маш их ярина, маш их хуралдана, гэвч юу ч гараас нь гарахгүй. Уулзаад үзэхэд уулыг эргүүлэх дайны бодол санаатай мэт ойлгогддог ч, бодит байдал дээр атга шороо ч хөдөлгөхгүйгээр хэдэн жил ч болж чадна.
Монголын байгууллагуудад доод шатныхаа захиралд “шийдэл гаргаад танилцуул” гэчихээд сарын дараа асуухад “ажилтнууддаа даалгавар өгчихсөн, үр дүнг нь хүлээж байна” гэж хээв нэг хариулах нь бий. Чингис хааны маань зуутын дарга ямар дүр төрхтэй байдаг байсан бол? Тэр үед 100 өрх нийлээд зуут болдог байсан гэж үзэхэд энэ дундаас хамгийн ажилсаг, хамгийн бүтээмжтэй нь л дарга болдог байсан болов уу. Үнэн хэрэгтээ захирал хүн бусдаас илүү их ажилладаг.
Илүү их зүтгэдэг, хамгийн түрүүнд хүйтэн усанд хөлөө дүрдэг л хүн юм шүү дээ. Түүнээс биш бусдын хийснийг өөлөгч, ажилтнуудаараа бүгдийг хийлгэдэг хүн биш юм.
Компани амжилттай ажиллахад танай захирлууд ЗАХИРАЛ гэдэг ойлголтыг хэрхэн төсөөлж байгаа нь маш чухал. Энэ төсөөллийг зөв өгөх, зөв төлөвшүүлэх нь бизнесмен эсвэл гүйцэтгэх захирал таны үндсэн үүрэг юм.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|