• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    82   |  
0
 

Монголчууд лидерийн хомсдолд ороод удаж байна. Нийгмийн хэрэгцээ шаардлага, улс төрийн бүлэглэл хоорондын зөрчил тэмцлийн үр дүн өнөөдрийн биднийг ийм эрэлд гарахаас аргагүйд хүргэжээ. Ардчилсан хувьсгал ялахад л амлаж асан оюун санааны шинэ эрин, үзэл санааны лидерүүдийг төрүүлэх хувьсгалын лоозон өнөөг хүртэл зорилгодоо хүрээгүй л байна. Магадгүй, “Улс төр тогтворжоогүй цагт лидер төрнө гэж найдаад хэрэггүй” гэдэг үгийн агуулга ч энэ байж болох. Ядаж л байгуулсан засгаа хүчгүйдүүлдэг, шантааж хийдэг тийм л өнгө төрхтэй цаг үе бий болсныг улстөрчид өнгөрсөн хугацаанд хангалттай харууллаа шүү дээ. Тэгэхээр бид үндэстний лидерээ хаанаас олох вэ. 

Сонгуулийн сунгаанд дарга, цэрэггүй аахилан уралдаж байгаа ялгагдах зүйлгүй улс төрийн намуудаас уу, эсвэл эх орондоо хайр зарлан хашгирч суудаг популист улстөрчдөөс үү.  

Бидний өмчлөх дуртай ардчилал ялснаас яг нэг жилийн дараа буюу 1991 онд дэлхийн хамгийн хүчирхэг холбоотны гүрэн болох ЗХУ задрахад өрх тусгаарласан Казахстан гэхэд өдгөө эдийн засаг, ДНБ-ий хэмжээгээрээ 43 дугаарт жагсаж, газар нутгийн хэмжээгээрээ манай нэг аймагтай дүйхгүй ч Сингапур Улс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийн зургаа дахь баян орноор нэрлэгдэж байна. 

Өөрөөр хэлбэл, бидэнд бас ийм боломж байсан гэсэн үг. Дээрх мэт богино хугацаанд гайхалтай үр дүнд хүрч, нийтээрээ оюун санааг дээдэлсэн, үндэстний хувьд өсөн өндийсөн, эдийн засгийн өсөлтөөрөө бусдыгаа манлайлсан улс, үндэстнүүдийг тоочвол барагдахгүй нь тодорхой. Харин бид яагаад чадаагүй вэ. Маш энгийн.  

Тэдний байгуулсан үйл хэрэг мөнхөд дурсагддаг. Түүний тод жишээ бол үзэл санааны сүүдэрт нуугдсан олон мянган өнгөт арьстнуудын хувь заяаг өөрчилсөн АНУ-ын эрх чөлөөний төлөө тэмцэгч, арьсны үзлийг эсэргүүцэгч, уран илтгэгч Мартин Льютер Кинг. Тэрбээр АНУ төдийгүй дэлхийн ардчилал, эрх чөлөөний хувьсгал өөрчлөлтөд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан оюуны санааны хөтөч гэдгийг дэлхий дахин үнэлдэг. Манайд ядаж л түүн шиг тэмцэгч, манлайлагч одоогоор алга. Ардчилсан хувьсгалыг Монголд авчрагсад бараг бүгд толгой дараалан эрүүгийн болон эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон. Хувьсгалын ачаар хөл нь дөрөөнд хүрэгсэд ч хуулийн байгууллагын босгыг элээгээстэй.  

Монголд зөвхөн албан тушаалтай, эрх мэдэлтэй улстөрчдийг л манлайлагч гэж үздэг өрөөсгөл хандлага байдаг. Үнэн хэрэгтээ зүгээр байхаар зүлгэж сууя гээд сонгуульд нэр дэвшээд аз нь шовойсон хүн, эсвэл аль нэг улс төрийн хүчинд элссэн даруйдаа намынхаа удирдлагыг өдөр шөнөгүй балбаж, эцэс сүүлдээ “крандуулж”, албан тушаалд очсон хүн манлайлагч биш. 

Эсвэл сайн эцгийн нэрийг гурав худалдаж, гэнэт улс төрд орж ирсэн “угсаа залгамжлагч”, авлигын хэргээр ял сонссон удирдагчаа улаан цээжээрээ хамгаалж байгаад улс төрийн карьераа шууд л гишүүний суудлаас эхэлсэн улстөрчийг манлайлагч гэж яавч хэлэхгүй. Улс орны төлөө гэх гуравхан үгээр бамбай хийж, өөрийн болон намын ашиг сонирхлын төлөө лоозон барьсан жагсагчид ч манлайлагчид биш.

Ихэнх улстөрчид жинхэнэ манлайлагч байсныхаа хүчинд УИХ-ын гишүүнээр сонгогдож, улс орны бодлого тодорхойлж байгаа гэвэл худлаа хэлсэн болно. Сонгуулийн хар, цагаан пиарыг ил, далдаар гарамгай ашиглаж, элдэв булхай луйвар, арга залийг хослуулан хийж, сонгогчдын саналыг мөнгөөр үнэлсэн улстөрчдийг нийгмийн манлайлагч гэж тодорхойлж болох уу. Тэдэнд манлайлагч хүнд байх авьяас чадвар, эрдэм мэдлэгээс илүүтэйгээр эрх мэдэл, хөрөнгө мөнгө, арга заль байсан учраас л төрийн жолоог атгалцаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, улс орныг авч явах учиртай нам, төрийн түшээд дунд оюун санааны лидер алга. Ийм байхад үндэстний хэмжээний лидер нэхэх нь зохимжгүй биз.  

Угтаа оюун санааны манлайлагчид аль нэг улс төрийн хүчин, бизнесийн байгууллагаас тэр болгон төрөөд байдаггүй. Тэд чимээгүйхэн амьдрах атлаа тэдний хэлсэн үг, хийж буй үйлдэл нь хэрэгтэй цаг үедээ гэрэл гэгээ цацруулж, олон нийтийн оюун санаанд өөрчлөлт авчирдаг. Тэдний байгуулсан үйл хэрэг мөнхөд дурсагддаг. Түүний тод жишээ бол үзэл санааны сүүдэрт нуугдсан олон мянган өнгөт арьстнуудын хувь заяаг өөрчилсөн АНУ-ын эрх чөлөөний төлөө тэмцэгч, арьсны үзлийг эсэргүүцэгч, уран илтгэгч Мартин Льютер Кинг. 

Тэрбээр АНУ төдийгүй дэлхийн ардчилал, эрх чөлөөний хувьсгал өөрчлөлтөд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан оюуны санааны хөтөч гэдгийг дэлхий дахин үнэлдэг. Манайд ядаж л түүн шиг тэмцэгч, манлайлагч одоогоор алга.

Ардчилсан хувьсгалыг Монголд авчрагсад бараг бүгд толгой дараалан эрүүгийн болон эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон. Хувьсгалын ачаар хөл нь дөрөөнд хүрэгсэд ч хуулийн байгууллагын босгыг элээгээстэй.  

Зарим талаар улс төрийн лидерийг намуудын дотоод төлөвшил бий болсон цагт төрнө гэх нь бий ч ойрын жилүүдэд их юм хүлээх хэрэггүй биз. Учир нь, тохироогоо хийж л чадвал сонгуульд өрсөлдөх мандат олгохын өмнөх өдөр бараг тухайн намд элсээд л тэр намын төлөөлөл болчихож байна шүү дээ. 

Харин үндэстний лидерийн тухайд нам гүмхэн ажилласаар л, эргэн тойрондоо гэрэл гэгээ цацруулсаар байгаа зуу зуун залуусын хэн нэг нь тун удахгүй салхи хагалж, ар араасаа цуврах биз ээ. Одоохондоо бол Монголд оюун санааны хийгээд үндэстний хэмжээний лидер алга.  

Б.Энх

TAGS





Холбоотой санал болгох мэдээ