A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 71 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 71 | |
|
Энэ жилийн төгсөгчдөөс монгол хэл, бичгийн шалгалт авахгүй
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.
-Энэ жил хэчнээн сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх вэ. Бүртгэл дуусчихсан уу?
-Энэ онд 28650 сурагч төгсөж байгаа. Харин энэ жил ЭЕШ өгөхөөр урьдчилсан байдлаар 31 мянга орчим элсэгч бүртгүүлсэн. Үүнээс 3000 гаруй нь өмнө болон өнгөрсөн жил төгссөн. Бүртгэл дөрөвдүгээр сарын 15-нд албан ёсоор хаагдсан. Гэсэн хэдий ч тодорхой өргөдөл, гомдлуудыг Боловсролын үнэлгээний төв зохих журмын дагуу хүлээж авсан байгаа. ЭЕШ өгөх хүүхдүүдийн өөрсдийнх нь цахим шуудангаар суудлынх нь хуваарь очиж байгаа.
Мөн хүүхэд бүр өөрийн регистр, бүртгэлийн дугаарыг ашиглаад, үнэлгээний төвийн сайтаас суудлын хуваариа хэвлэж авах боломжтой. Суудлын хуваарь дээр тухайн хүүхэд ямар хичээлийг аль сургуулийн, аль танхимд, хэдэн номерын суудалд суухыг хүртэл нарийн зааж өгсөн. ЭЕШ-ыг урьдчилсан байдлаар долдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар товлоод байна. УОК-д энэ тухайгаа гурван удаа танилцуулаад байгаа. УОК-ын шийдвэрийн дагуу шалгалт авах өдөр эцэслэн товлогдоно.
-Энэ жилийн ЭЕШ өгөх сурагчдын тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ямар байна вэ?
-ЭЕШ-д жилд дунджаар 40 мянга орчим хүүхэд хамрагддаг байсан. Өнгөрсөн жил улсын хэмжээнд XII ангийн 16 мянган хүүхэд төгсөж байлаа. Энэ тоон дээр өмнөх онд нь ЕБС төгссөн боловч их, дээд сургуульд элсэж чадаагүй сурагчид нэмэгдэж, 20 мянга гаруй хүүхэд ЭЕШ өгсөн.
Өнгөрсөн жилийн тухайд ЭЕШ өгөх хүүхдүүдийн тоо буурсан шалтгаан нь 2010 онд анх зургаан настай хүүхэд ЕБС-ийн I ангид элсэн орох шийдвэр гарч, цөөн хүүхэд орсонтой холбоотой. Мөн энэ жил өнжсөн сурагчид шалгалт өгөх нь бага байна. Ялангуяа I, II дамжааны оюутнууд ЭЕШ өгөхөөр дахин бүртгүүлж ордог байсан бол энэ жил харьцангуй багассан. Энэ жилийн шалгалтад нийт бүртгүүлэгчдийн ердөө таван хувь нь л өнгөрсөн болон өнжиж орж байгаа элсэгчид байна.
-Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, бөөгнөрөл үүсгэхийг хориглоод байгаа. Өмнөх жилүүдэд хүүхдүүд, хорь, гучаараа нэг танхимд шалгалт өгдөг байсан. Энэ жилийн тухайд бөөгнөрөл үүсгэхгүйн тулд ямар зохицуулалт хийсэн бэ?
-Онцгой нөхцөл байдал үүсээгүй байхад нэг ангид 20-25 хүүхэд нэгдсэн зохион байгуулалттайгаар ЭЕШ өгдөг байлаа. Энэ онд ЭМЯ, УОК-ын зөвлөмжийн дагуу сурагчид хоорондоо 1-2 метрийн зайтай сууж, нэг танхимд 10-15 хүүхэд шалгалт өгнө. Мөн ЭЕШ-ыг өнгөрсөн онд нийслэл, орон нутагт нийт 30 сургуулийн байранд явуулж байсан. Харин энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж улсын хэмжээнд ЭЕШ өгөх 108 байр бэлдээд байна.
Нэг сургуульд төвлөрч шалгалт өгөх сурагчдад тусгай зохицуулалт хийж байгаа. Орон нутагт шалгалт өгөх сурагчдын тооноос хамаараад нэг аймагт 1-2 шалгалтын байр бэлдсэн. Үлдсэн шалгалтын байр нь Улаанбаатар хотод байгаа. Коронавирустэй холбоотойгоор сурагчид шалгалт өгөх байрныхаа аль хаалгаар нь нэвтрэхийг хүртэл тодорхой зааж өгсөн.
Сурагч, эцэг, эхчүүдээс амны хаалт, хамгаалалтын бээлий, малгай зэргийг өмсөж ирэхийг шаардана. Хэрэв халуунтай хүүхэд байх юм бол шалгалт авах тусгай өрөө, байрыг бэлдсэн байгаа. Гар ариутгал, халдваргүйтэл гээд бүгдийг зохих журмын дагуу хийнэ.
-Шалгалт авах байр өнгөрсөн жилийнхээс гурав дахин нэмэгджээ. Тэгэхээр шилэн засалтын технологийг ашиглах боломжгүй юм биш үү?
-Уншдаг машин аймаг болгонд 1-2 ширхэг байгаа. Тэгэхээр шууд засалт явагдана. Ямар нэгэн хүндрэл үүсэхгүй гэж үзэж байгаа. Сурагчид шалгалт өгснөөсөө хойш 24 цагийн дотор оноог мэдэх боломжтой.
Сүүлийн шалгалт дууссаны дарааг бүх шалгалтын жагсаалт гарч ирнэ. Ингээд их дээд сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаа тухайн аймгуудын шалгалт дууссаны дараагаар эхлэх боломж нээгдэж байгаа. Ингэснээр ялангуяа , хөдөө орон нутгийн хүүхдүүд дахин дахин аймгийн төв явж, шалгалт өгч хуваарь сонголт хийдэг байсан бол энэ асуудал нэг талдаа шийдэгдэж, зардлаа хэмнэх боломжтой болсон.
Мөн ЭЕШ-ын монгол, англи, орос хэлний хичээлийн шалгалтын агуулгад сонсох даалгаврыг өнгөрсөн жилээс авдаг болсон. Энэ нь хүүхэд унших, бичих, ярих, сонсох гэсэн дөрвөн чадварыг эзэмшүүлэх зорилготой. Харин энэ жил шалгалтын байрыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор сонсгол авах төхөөрөмж суурилуулж амжаагүй. Тийм учраас энэ жил сонсгол өгөх даалгаврыг авах боломжгүй.
-Шалгалтын агуулга нь ямар байх вэ. Хүүхдүүд цахимаар үзсэн зарим хичээлийн агуулгыг гүйцэд үзэж амжаагүй байгаа болов уу?
-Бид энэ жилийн сэдэв, даалгаврыг боловсруулахдаа X, XI ангийн агуулгыг бүрэн хамруулсан. Мөн XII ангийн нэг, хоёрдугаар улирал болон теле хичээлийн агуулгыг багтаасан. Хүүхдүүдийн судалж амжаагүй хичээлийн агуулгыг аль болох оруулахгүй байхыг хичээсэн. Зөвхөн судалсан хичээлийн агуулгаар ЭЕШ авна.
-ЭЕШ өгөх сурагчдаас монгол хэл, бичгийн шалгалт заавал авдаг болсон.Сурагчид хэзээ дээрх хичээлийн шалгалтаа өгөх вэ?
-Монгол хэл, бичгийн хичээлийн шалгалтыг 2013 оны Засгийн газрын 37-р тогтоолын дагуу авч эхэлсэн байдаг. Харин энэ жил онцгой нөхцөл байдал үүссэн учраас бид УОК-ын хуралд олон дахин шалгалт авах тухайгаа танилцуулсан юм. Үүний дагуу Засгийн газрын тогтоол гарч энэ жил монгол хэл, бичгийн шалгалт авахыг цуцалсан. Тэгэхээр сурагчид зөвхөн албан ёсны арван шалгалтаа л өгнө гэсэн үг.
Мөн өнгөрсөн жил нэг сурагчын шалгалт өгөх хичээлийн тоо 4-5 байсан. Энэ жил хичээл сонголт 2-3 болж буурсан. Хичээл сонголт буурсан шалтгаан нь 2018 оноос хойш сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, ахлах ангид сонгон судлах хичээл түлхүү оруулсантай холбоотой. Сурагчид ЭЕШ өгөхөөр бүртгүүлэхдээ ЕБС-даа ямар хичээлийг сонгон судалж байсан, тэрэндээ баригдаж шалгалтад бүртгүүлж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Математик, нийгмийн тухай мэдлэг, англи хэл гэсэн хичээлээр сурагчид хамгийн их шалгалт өгөхөөр бүртгүүлсэн.
-Тусгай хэрэгцээт боловсрол эзэмшдэг сурагчид ЭЕШ хэрхэн өгөх вэ?
- Боловсролын үнэлгээний төвөөс 2016 оноос эхлэн тусгай хэрэгцээт хүүхдүүдэд ЭЕШ өгөх, шалгалтын анги танхим, шалгалтад шаардлагатай зарим хэрэгслээр дэмжлэг үзүүлдэг болсон. Тусгай хэрэгцээт хүүхдийн онцлогоос хамаараад шаардлагатай үйлчилгээг үзүүлнэ. Жишээлбэл, харааны бэрхшээлтэй бол харааны хувь хэмжээнээс хамааран шалгалтын материалыг барель хэлбэрээр хэвлэж өгнө.
Мөн үсгийн фондыг томруулж хэвлэж өгөх юм. Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхэд орох боломжтой анги танхим, суух ширээ, сандлыг зохицуулах, саажилттай хүүхэд ажиллах компьютер бэлдэж өгөх, шалгалтын танхимд эмч болон туслах баг ажиллуулах боломжтой байдаг. Энэ жилийн хувьд ч мөн ялгаагүй тусгай хэрэгцээт сурагчдад бүх боломжийг бүрдүүлж өгсөн байгаа.
-ЭЕШ-ын бүртгэлийн хураамж хэвээрээ байгаа юу?
-2014 оноос хойш ЭЕШ-ын бүртгэлийн нэг хичээлийн хураамжийг 5800 төгрөгөөр тогтоосон. Хүүхэд хэчнээн шалгалт сонгож өгнө, тэр тоог 5800 төгрөгөөр бодож төлнө. Харин монгол хэл, бичгийн шалгалтад ямар нэгэн хураамж төлбөр төлдөггүй.
-ЭЕШ өгөх XII ангийн сурагчдад давтлага өгч байгаа. Хүүхдүүд давтлагадаа хэрхэн хамрагдаж байна вэ?
-Хүүхдүүд өөр өөрийн сургууль дээрээ давтлагад хамрагдаж байгаа. Тухайн сургуулийн зүгээс хүүхдүүдээ зохион байгуулаад давтлага өгч байна. Зарим сургуулийн сурагчид математикийн хичээлээр ЭЕШ өгөх бол зарим газар цөөн хүүхэд энэ хичээлийг сонгосон байх жишээтэй.
Боловсролын үнэлгээний төвөөс өдөр бүр цахим хичээлээ орж байгаа. Теле хичээл энэ сарын 29 хүртэл орно. ЭЕШ өгөх сурагчид улсын хэмжээнд 596 сургуульд давтлагад хамрагдаж байгаа. Бид өнгөрсөн долоо хоногт орон нутгийн зарим аймгийн давтлагын нөхцөл байдалтай очиж танилцсан. Давтлага заавар, зөвлөмжийн дагуу явагдаж байгаа.
-Давтлага явуулахад хүндрэл бэрхшээл гарч байгаа аймаг байна уу?
-Их, дээд сургуульд элсэн оролцох хариуцлагатай шалгалт учраас эцэг, эхчүүдийн оролцоо сайн байна. Мөн сурагчид ч бүртгэлээ анхнаасаа сайн хийлгэж, хариуцлагатай хандаж байгаа. Ямар нэг асуудал, хүндрэл бэрхшээл гарсан аймаг байхгүй.
2020-2021 онд сурагчдын хоцрогдол арилгах тусгай хөтөлбөр зохион байгуулна
-Теле хичээл энэ сарын 29-нд дуусгавар болно гэлээ. Сурагчид анги дэвших шалгалт өгөхгүй гэдэг нь хэвээрээ юу?
-Тийм. Энэ жил сурагчид анги дэвших шалгалт өгөхгүй. Зөвхөн цахим хичээлийн идэвх болон II улирлын үнэлгээгээр дүн гарна. Орон нутаг ч бас ялгаагүй. Энэ хичээлийн жилд нэг ч сурагч улирахгүй.
-Орон нутагт суралцдаг сурагчдын зарим нь теле хичээлээ үзэж амжаагүй. Тэгэхээр хоцрогдол үүссэн байх талтай. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-2020-2021 оны хичээлийн жилд хоцрогдол арилгах тусгай хөтөлбөрийг зохион байгуулна. Тэгэхээр сурагчид “Би теле хичээлээ үзэж амжаагүй. Хичээлийн агуулга ойлгохгүй, хоцрогдол үүслээ” гэж айх хэрэггүй. Хоцрогдол арилгах хөтөлбөр хэрэгжих учраас үүн дээр санаа зоволтгүй.
Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл наймдугаар сарын II хагаст эхэлнэ
-Нэгдүгээр ангийн сурагчдыг хавар бүртгэдэг байсан. Харин энэ жил онцгой нөхцөл байдал үүссэн учраас ямар нэг бүртгэл явагдаагүй. ЕБС-д шинээр элсэгчдийг хэзээ бүртгэх вэ?
-Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийн талаарх сайдын 194 дүгээр тогтоол саяхан гарсан. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан учраас ирэх наймдугаар сарын II хагаст шинээр элсэгчдийг бүртгэхээр болсон. Бүргэлийн хугацаа орон нутагт нэгдсэн журмаар явагдана. Энэ хүрээнд орон нутгийн сургуулиуд бэлтгэл ажлаа хангаж байгаа.
-Энэ жил шинээр хэдэн сурагч элсэх вэ?
-2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид зургаан настай 40 мянга орчим сурагч шинээр элсэж байсан. Энэ жил урьдчилсан байдлаар 81 мянган сурагч нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна. Шинэ хичээлийн жилийн нэгдүгээр ангид 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс мөн оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Таван настай буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.
-Хамран сургах тойрог гэж хэвээрээ байгаа юу?
-Хэвээрээ. Гэхдээ тус тойргийг тогтоодог газар нь аймаг, нийслэлийн боловсролын газар.
Нөхөн хангалтын сурах бичгийг есдүгээр сарын 1-н гэхэд бэлэн болгоно
-Энэ жилийн хичээлийн жилийн I улиралд сурах бичиг хэвлэлтээс гарч дуусаагүй байсан. Одоо юу болсон бэ?
-Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын сурах бичгийг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийг 40 хувиар сургуулийн номын сангаар дамжуулан төрөөс хангах шийдвэр хэрэгжиж байгаа. Хүүхдийн тооны өсөлт, сурах бичгийн элэгдэл хорогдолтой холбоотойгоор төрөөс тогтоосон хувь хэмжээг тогтвортой хадгалахын тулд сурах бичгийг дахин хэвлэж нөхөн хангах ажлыг жил бүр хийдэг.
Энэ хичээлийн жилд ашиглагдах бүх сурах бичгийг сурагч бүрт хүртээмжтэй байлгахын тулд бид шахуу ажилласан. Бүх сурах бичиг өнгөрсөн арваннэгдүгээр сард сурагчдын гар дээр очсон. Тухайн сургууль сурагчдынхаа тоогоор сурах бичгээ зөв захиалсан бол ямар нэг асуудал үүсэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сурагч бүр есдүгээр сарын 1-нд сурах бичгээ авна.
-Сурах бичиг дутуу байгаа сургууль бий юү?
-Орон нутгийн зарим сургууль сурагчдынхаа тоог буруу тооцсон. Мөн сурах бичиг авах тоогоо дутуу ирүүлсэн гэдгээс шалтгаалаад, аймаг дотроо сургууль хооронд шилжүүлэх, буцааж төвлөрүүлэх асуудал гарч байгаа.
-Нөхөн хангалтын сурах бичиг гэж олгох уу?
-Өнгөрсөн жилийн хичээлийн жилд 64449 мянган сурагч ЕБС-д суралцсан. Харин 2020-2021 оны хичээлийн жилд бидний урьдчилсан тооцооллоор 683 мянга орчим сурагч суралцана гэсэн судалгаа гараад байна. Зөрүү гарч байгаа 40 мянга орчим сурагчийн нөхөн хангалтын сурах бичгийг тав, зургадугаар сард хэвлэлт шилжүүлнэ.
Хэвлэлтээс гарсан нөхөн хангалтын сурах бичгийг есдүгээр сарын 1-нд сурагчдын гар дээр очиход бэлэн болгоно.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|