• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    147   |  
0

Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өчигдөр цагдан хорисон. Уг асуудлын талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас дараах мэдээллийг өгөв. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт  холбогдох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдэд энэ оны зургаадугаар сарын 8-ны өдрөөс хойш сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-д заасны дагуу өөрийнх нь ашигладаг гар утас руу удаа дараа залгаж дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Мөн түүнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар прокурорын дуудан ирүүлэх хуудас удаа дараа гардуулан өгсөн боловч хүрэлцэн ирээгүй. Мөрдөгчийн зүгээс утсаар холбогдоход хүндэтгэн үзэх шалтгаан хэлэлгүйгээр тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4-т заасан үндэслэл буюу шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул цагдан хорих арга хэмжээ авсан гэлээ. 

Өнөөдрийн байдлаар түүнийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл болон иргэд, хуулийн этгээдээс шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн, хувь хүн, иргэний нэр төрд халдсан, худал мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ ашиглан тараасан, мөрдөн байцаалтын нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэх хэргүүдэд холбогдуулан шалгаж байгаа аж. 

Мөн цагдаагийн байгууллагаас сэтгүүлзүйн салбарыг болон сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан шалгаагүй, иргэн Ө гэдэг хувь хүнийг шалгаж байгааг үүгээр мэдэгдэж байгаа гэв. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ