A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 203 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 203 | |
|
Жижиг гэх тодотголтой “Тавантолгой” ХК эхний өдрийн сонсголын гол бай боллоо
Нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг судлах сонсгол өчигдөр 12-р сарын 04-нд төрийн ордонд эхэлсэн. Өчигдрийн хувьд жижиг таван толгой гэх нэрээр танигдсан “Тавантолгой” ХК-ийн асуудал буюу нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, ажил үйлчилгээ худалдан авалтын ажиллагааны талаар мэдээллийн талаар болж өнгөрлөө. Эхний өдрийн сонсголын эхний хэсэгт Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Артаг, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй гэрчүүд оролцов.
“Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүдэд 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ
Сонсголын эхний хэсэгт төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд 2014-2021 оны хугацаанд 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон нь олны анхаарлыг татав.
Тухайлбал ТУЗ-ийн гишүүн Г.Цог-Өрнөхөд 32.4, А.Жаргалсайханд 31.5 мянган ам.доллар С.Сумъяагийн эмчилгээний зардалд 41.6 сая төгрөг, Д.Ганболдод 35 сая төгрөг, А.Идэрцогтод 25 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг олгожээ.
Түүнээс гадна Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж 353.9 сая төгрөгийн урамшуулал, ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишигт буцалтгүй тусламжаар 35 сая төгрөг, ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаярт Lexus 570 маркийн автомашиныг олгосон байж. Урамшууллыг олгосон явдал нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан тул оролцогч гишүүдийн зүгээс ямар нэг няцаалт гэх процесс бололгүйгээр уг хэсэг өндөрлөсөн.
Ажнай Д.Бат-Эрдэнийн тайлбарт Хууль зүйн сайд Б.Энхбаяр уурсав
Нээлттэй сонсголын хоёр дахь хэсэг тэр чигтээ Ажнай Д.Бат-Эрдэнэтэй холбоотой асуулт хариулт үргэлжилсэн гэхэд болно. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, М.Оюунчимэг, Г.Ганболд, Т.Доржханд, Ж.Бат-Эрдэнэ нар хөрс хуулалт, хувьцаа, хөрс хуулалтын ажил, хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн, бичиг баримтын дутуу бүрдэл зэрэг асуултад хариулав. Энэ үеэр сонирхол татсан асуудал нь компанийн бичиг баримт, мөн ТУЗ-ийн бичиг баримт дутуу байсан нь сонсголд оролцогчид асуулт асуух гол шалтгаан болсон.
Сонсголын үеэр Д.Бат-Эрдэнэ “Тавантолгой” ХК-д БЭТ томилогдсоноос хойш хөрс хуулалтын зардал өссөн. Хөрс хуулалт хэдэн төгрөгийн үнэтэй болсныг асуухад сонсголыг удирдаж буй, Хууль зүйн сайд Б.Энхбаяр багагүй уурсав. Тэрээр Д.Бат-Эрдэнэд хандан 10 гаруй жилийн бичиг баримт чинь байхгүй байна, хянан шалгах ажиллагааг хийлгээгүй. Таныг ТУЗ-ийн дарга байх үеийн баримт байхгүй байна. Алга болсон гэх шалтгаанаас өөр юу ч алга хэмээв.
Д.Бат-Эрдэнэ түүний хариуд ТУЗ-ийн даргаар ажиллах байх үеийн материалууд надад байгаа байх. Шаардлагатай гэвэл ил тод үзүүлж болно. Би бусдыг нь мэдэх шаардлагагүй. Архивын ажилтан биш учраас мэдэхгүй байна гэх тайлбарыг өглөө. Мөн бусад оролцогч нарын асуултад өнгөцхөн, хайнга байдлаар хариулсан нь оролцогч нарын эгдүүцлийг багагүй төрүүлсэн юм.
Тендерийн материалууд багагүй зөрчил дагууллаа
Эхний өдрийн сонсголын төгсөл хэсэгт “Тавантолгой” ХК-ийн олборлолтоос бусад худалдан авалтын талаарх шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан. Тус компанийн 2007-2012 оны тендер шалгаруулалтын баримт бичгийг ирүүлээгүй тул хянаж үзэх боломжгүй гэж үзсэн байна.
“Тавантолгой” ХК нь 2013-2022 оны хооронд 139.9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн. Үүний 115.5 тэрбум төгрөг нь тендерийн хуулийн дагуу зохион байгуулсан бол үлдэгдэл 24.4 тэрбум төгрөг нь шууд худалдан авалт байжээ. Шууд худалдан авалтын 17.6 тэрбум төгрөг түлш шатахуунд, 1.5 тэрбум төгрөг хоол хүнс, 5.3 тэрбум нь бусад гэх байдлаар зарцуулагдсан байна.
Тендерийн хуулийн дагуу худалдан авалт хийсэн 115.5 тэрбум төгрөгийн 57 тэрбум төгрөг нь зөрчилтэй гэж үзсэн байна. Шинжээчийн дүгнэлтээр бичиг баримтын зөрчилтэй аж ахуй нэгжид тендер олгосон, төлбөрийг давхардуулан шилжүүлсэн, татварын өртэй аж ахуй нэгжид тендер өгсөн зэрэг хэд хэдэн хууль зөрчсөн асуудлыг танилцууллаа.
Жижиг гэх тодотголтой “Тавантолгой” ХК эхний өдрийн сонсголын гол бай боллоо
Эхний өдрийн сонсголын хувьд жижиг гэх тодотголтой “Тавантолгой” ХК-тай холбоотой асуудлаар дүүрэн болж өнгөрлөө. Урамшууллын асуудал, ТУЗ-ийн үйл ажиллагаа бичиг баримтын дутуу байдал, худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлууд нь багагүй хууль зөрчсөн үйлдлүүд байгааг харуулсан. Цаашид эдгээр асуудлууд хуулийн байгууллагаар шалгагдаад явна. Харин шинжээч нарын хувьд зарим асуудлыг дутуу шалгасан зэрэг асуудлууд сонсголд оролцогч нарын эгдүүцлийг төрүүлээд амжсан. Мөн Д.Бат-Эрдэнийн бөөрөнхий хариулт, асуулт асуугч гишүүд ярьсан юмыг дахиж асуух зэргээр хурал даргалагчийн уурыг багагүй хүргээд амжсан өдөр болж өнгөрлөө.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|