A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 61 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 61 | |
|
- Хэдхэн хоногийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Та энэ удаагийн сонгуульд яагаад нэр дэвшсэнгүй вэ?
- Би энэ удаагийн сонгуульд нэр дэвшилгүй өөрийн саналаар өнжсөн.
- АН залуу, шинэ улстөрчдөө сонгуульд сойжээ. Гэтэл дараагийн парламентыг илүү туршлагатай хүмүүс удирдах ёстой гэж үзэх нэгэн ч байна. Олон жил төр түшилцсэн хүний хувьд таны байр суурийг сонирхоё?
- АН-аас сонгуульд нэр дэвшигчдийн 70 гаруй хувь нь залуу, идэр насныхан байгаа. Ерөнхийдөө намуудад хүний нөөцийн үе солигдох явц өрнөж, дараагийн шинэ үеэ бэлдэж байна. 2016 оны байдлаар УИХ-аар баталж байгаа хууль тогтоомжийн төслийн 80 орчим хувийг Засгийн газраас өргөн барьсан байдаг.Тэгэхээр Засгийн газраа мэдлэгтэй, шударга,туршлагатай хүнээр бүрдүүлэх нь илүү чухал байж магадгүй. Мөн залуус эрч хүчтэй, асуудалд шинэлэг байдлаар хандах давуу талтай байдаг. Өмнө нь нэгээс доошгүй удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан хүн парламентын 30-аас доошгүй хувийг бүрдүүлнэ гэдэг чамлахааргүй үзүүлэлт болов уу.
- Улс төр, нийгэм, эдийн засаг өнөөдрийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?
- Улс төрийн хувьд сонгуулийн кампанит ажил дундаа орж байна. Сонгууль шударга болоосой гэж хүсэж байгаа. Сонгуулийн үед хууль зөрчиж байгаа нэр дэвшигчид СЕХ, холбогдох хууль хяналтын байгууллага ялгаварлалгүй хандаж, хариуцлага тооцох ёстой. Шударгаар өрсөлдөж чадахгүй улс төрийн нам, улстөрч сонгуульд ялбал гарсныхаа дараа юу хийх нь ойлгомжтой. Амлалтаа мартана, төрийн хуулийг зөрчиж, эрх зүйт төрийн зарчмыг алдагдуулж, олон түмэнд гай тарих магадлал өндөр.
Эдийн засгийн нөхцөл байдлын тухайд коронавирусээс хамаарч эдийн засаг, бизнесийн салбарын үйл ажиллагаа суларч, эргэлт удааширсан хэвээр байна. Эрх баригчдын сүүлийн дөрвөн жилийн алдаатай бодлогын улмаас улсын төсвийн зардал, алдагдал нэмэгдсэн. Төрийн эдийн засаг дахь оролцоог нэмж, хувийн хэвшлийн орон зайг илт хумин, зах зээл рүү төгрөгийг өмнө нь байгаагүй их хэмжээгээр хэвлэж, нийлүүлсэн нь төгрөгийн ханшийг 40 гаруй хувиар унагалаа.
Энэ уналт үргэлжилсээр ядуурлыг хамрах хүрээ 10 гаруй хувиар нэмэгдэж, Монгол Улсын гурван иргэний нэг нь ядуу байна гэх судалгааг Дэлхийн банкнаас гарсан. Өрхийн балансын алдагдал( орлого зарлагын зөрүү) 13.5 дахин ( 2012-2016 оны хооронд өрхийн жилийн балансын алдагдал 50 мянган.төгрөг хүрэхгүй байсан, 2016-2020 эхний улирал хооронд өрхийн жилийн балансын алдагдал 673 мянган.төгрөг болсон) нэмэгдсэн байна.
- Энэ удаагийн парламент олон жил ярьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Алдаа дутагдлаа засаж чадсан уу?
- Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсныг чамлахаар чанга атга гэж хэлж болно. Гэхдээ энэ хуулийн төслийг анх 2008-2016 оныг хүртэлх хугацаанд УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нарын гишүүд боловсруулан бэлтгэж байсан ч тэр хувилбараараа яваагүй нь харамсалтай. Энэ өөрчлөлтөөр Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээ өөрөө томилж, огцруулах эрхтэй болсноор гүйцэтгэх засаглал харьцангуй тогтвортой ажиллах нөхцөл бүрдлээ гэж харж байна. Засгийн газар тогтвортой ажиллана гэдэг чухал шүү.
Өнгөрсөн 30 жилд Засгийн газрын дундаж хугацаа 1.5 жил байсан нь харамсалтай үзүүлэлт. Түүнчлэн "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.”, "Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ", "Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно", "Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна" гэсэн Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт маш чухал.
Үндсэн хуульдаа "Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна" гэж заасан мөртлөө 2012-2016 оны хооронд АН, МАН-ын хамтарсан Засгийн газрын үед, НҮБ-ын дэмжлэгтэйгээр баталсан "Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" бодлогын хэрэгжилтийг дүгнэхгүй, “Алсын хараа-2050” гэсэн стратеги бодлогыг саяхан баталсныг сайн ойлгоогүй. Шалтгаан нь өнөөдөр улс төр, нийгэм, эдийн засгийн амьдрал тогтворгүй, ороо бусгаа байхад дараагийн 30 жилээр хөгжлийн бодлого, тэр зорилгыг төлөвлөнө гэдэг төсөөлөхөд хэцүү, хүний санаанд багтахааргүй санагдаж байна.
- Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялагтай холбоотой тодорхой заалтууд орсон. Уул уурхайн сайдаар ажиллаж байсан хүний хувьд хэр оновчтой болсон гэж харав?
- Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэх заалт өнөөгийн хууль тогтоомжийн дагуу хэрэгжээд явж байгаа. Ер нь уул уурхайн компаниудын улсад төлж байгаа татвар, төлбөр, хураамжийн дүн нийт орлого, ашгийнх нь 45-50 хувийг эзлэхээр байгаа. Хэрэв татвараа шударгаар төлж байгаа бол шүү дээ. Судалгаагаар төрийн өмчит компаниуд харьцангуй сайн татвараа төлсөн байдаг. Дээр нь улсын хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон стратегийн ордыг төрийн өмчийн компани эзэмшиж байвал дээрх татварын орлого нэмэгдэж төр эзэн нь учир ногдол ашгаа авахаар үр өгөөжийн ихэнх хувь нь төр, засагт очих нь ойлгомжтой.
Гэхдээ стратегийн ордуудаас төрд татвар, төлбөр, хураамж болон ногдол ашгаар орж байгаа орлогыг шууд ард түмэнд очиж байгаа гэж үзэж болохгүй. Миний хувьд эдгээр орд иргэддээ Эрдэнийн хувь, хувьцаа эзэмшүүлэхийг дэмжиж, хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой компанид эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааг санаачлагчийн нэг нь байж, хэрэгжүүлэхэд нь идэвхтэй оролцсон. Тиймээс сонгуульд ялахын тулд бэлэн мөнгө тарааж улсаа хорлож байхын оронд, ордоо ашиглаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулсны дараа нийт иргэддээ ногдол ашиг хүртээнэ гэдэг олон улсын хэмжээнд байдаг нийтлэг хувилбар юм.
Энэ сэдэвтэй холбоотой улсын хөрөнгөөр илрүүлж, нөөц тогтоосон 16 стратегийн ордын жагсаалтыг 2007 онд УИХ баталсан. Цаана нь ч улсын хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон ордууд бий. Гэвч эдгээрээс 3-4-ийнх нь нь өрмийг нь хамах, эсхүл бүхлээр нь хувьд шилжүүлэх ажлыг увайгүй улстөрчдийн нөлөөгөөр хийсэн гэх мэдээлэл гардаг. Улсын хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон ордыг эзэмшдэг, эсхүл ямар нэг хэлбэрээр хумсалсан хүмүүс улс төрөөс хол баймаар байна. Үүнээс гадна цаашид хувийн компани өөрийн хөрөнгөөр эрсдлээ үүрч, хайгуул хийж, нөөц тогтоон орд илрүүлсэн тохиолдолд төр авах, эсхүл хувь эзэмших эсэхээ тодорхой болгох хэрэгтэй. Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг геологи, уул уурхайн томоохон компаниуд ашиггүй бол заавал манай улсад хөрөнгө оруулна гэсэн ойлголт байх учиргүй.
- “Дэлхийн дундаж орлоготой монгол хүн” үндэсний хөтөлбөрийн санаачилгыг та эхлүүлжээ. Хөтөлбөрийн хүрээнд ДНБ-ийг 40 тэрбум, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянга, дундаж цалинг 1000 ам.долларт хүргэх зорилт тавьснаа та танилцуулж байсан. Үүнийг эдийн засгийн ямар үндэслэлтэй боловсруулсан юм бэ?
- “Монголоо шинэчилье” ТББ-ын зүгээс энэ оны нэгдүгээр сард монгол хүний бодит орлогыг дунд, урт хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх зорилго бүхий “Дэлхийн дундаж орлоготой монгол хүн” үндэсний санаачилгыг боловсруулж олон нийтэд танилцуулсан. Энэ санаачилгын дунд, урт хугацааны (10 жил хүртэлх) зорилго нь эдийн засгийг тэлж (ДНБ-ээр) 40 тэрбум, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянга, улсын дундаж цалинг 1000 ам.долларт хүргэх тухай юм. Нэг хүнд ногдох ДНБ-ний 10 мянган ам.доллар нь дэлхийн дундаж юм.
Иймд энэ санаачилгын уриаг “Дэлхийн дундаж орлоготой монгол хүн” гэж нэрлэсэн. Энэ зорилго хэрэгжсэнээр монгол хүний амьжиргааны чанар олон улсын дундаж түвшинд хүрэх болно. Энэ санаачилгын тоон зорилгыг тооцож гаргахдаа Монгол Улсын эдийн засгийг тэлэхэд чухал үүрэгтэй улс төрийн зөвшилцөл шаардлагатай 15 томоохон төслийн жагсаалт, 2019 оны байдлаарх макро эдийн засгийн үзүүлэлт, энэ санаачилгын зорилго хэрэгжсэнээр хүрэх макро эдийн засгийн үзүүлэлт зэргийг үндэслэн гаргасан.
- Манайд ийм боломж байна гэсэн үг үү?
- Эдийн засагчид хоёр жилийн хугацаанд ажилласан. 2019 оны байдлаар Монгол Улсын нийт эдийн засаг ДНБ-ээр 13.7 тэрбум ам.доллар, нэг хүнд оногдох ДНБ 4200 ам.доллар, үүний 10 хувь буюу 400 ам.долларын дундаж цалинтай байна. Монгол Улсын өнөөгийн эдийн засгийг гурав дахин тэлэхэд 40 орчим тэрбум ам.доллар шаардлагатай. Ингэснээр улсын дундаж цалин 1000 ам.доллар буюу түүнээс дээш болно. Энэ зорилт хэрэгжсэнээр гадаадад ажиллаж сурч байгаа 200 мянга гаруй залуус эх орондоо ирж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломж бүрдэнэ.
- Эхний ээлжинд ямар хөтөлбөрүүдийг хийхээр төлөвлөсөн бэ. Үүнийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж байсан. Хэдий хугацаанд үр дүнгээ өгөх бол?
- Энэ судалгаанаас харахад, уул уурхай, ХАА-н салбарт түүхий эдийг боловсруулах нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний 2-3 төслийг хэрэгжүүлэхэд 4-8 жилийн дотор Монгол Улсын эдийн засаг гурав дахин, түүнээс илүү тэлэх боломжтой байна. Ганц жишээ хэлье. Монгол Улс коксжих нүүрс, төмрийн хүдрээ түүхийгээр нь экспортолж жилд ойролцоогоор 2.5-3.2 тэрбум ам.долларын орлого олдог.
Уг нь энэ түүхий эдээр ширэм хийгээд экспортлоход 5.6 тэрбум ам.долларын орлого болж 60 хувиар нэмэгдэх юм. Цаашлаад ган хийж экспортлоход энэ орлого дөрөв дахин буюу 20 орчим тэрбум ам.долларын орлого олно. Гэтэл эрх баригчид боловсруулах үйлдвэрээсээ таван хувийн АМНАТ авна гэж хуульчилсан. Үүнээс болж энэ салбарын боловсруулах үйлдвэр бүгд хаалгаа барьж байх шиг байна. Монгол Улс үргэлж аль нэг орны түүхий эд бэлтгэгч орон байх ёсгүй.
- Энэ сарын 24-нд сонгуулийн дүн гарна. Үр дүнг та хэрхэн таамаглаж байна вэ?
- Энэ сонгуулиар АН өнгөлж, ялалт байгуулах нь тодорхой болж байна. Шалтгаан нь АН-ын "Өсөлтийг өрх бүрд" хүргэх хөтөлбөр бусад нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс илүү олон нийтийн дэмжлэг авч байна. Мөн АН-ын мөрийн хөтөлбөрт энэ санаачилгын тоон зорилт, төсөл, хөтөлбөрүүд орсон байгаа. АН өрх бүрийг дэмжих орлогоо эдгээр болон бусад төсөл хөтөлбөрийг хувийн хэвшлээ дэмжих замаар хэрэгжүүлснээр бий болгоно гэж тооцсон.
Мөн АН-ын мөрийн хөтөлбөрт орсон төрийн эдийн засаг дахь оролцоог хязгаарлаж, үүнд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар тэлж, тогтвортой, хүртээмжтэй маш ойлгомжтой эдийн засгийн бодлого хэрэгжүүлнэ. Түүнчлэн иргэд, компаниудын татварын ачааллыг бууруулж, 2016 оны түвшинд буцаана гэсэн заалт нь олон нийтийн дэмжлэгийг авч байна. Нөгөө талаас иргэд, сонгогчид АН-ыг амлалтаа тодорхой түвшинд хэрэгжүүлдэгт нь найдлага тавьж байна гэж ойлгосон.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|