A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
26
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
43
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 70 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 70 | |
|
Хүүхдийн тоглоомын талбай гэж хашаалсан ганц гулсуурыг хэлдэг юм уу...
Өдрөөс өдөрт өргөжин тэлж, өнгө нэмэх их хотын хөгжил дэвшлийн цаахнатаа өчнөөн асуудал шийдлээ хүлээсээр. Тэдгээрийн нэг нь хүүхдийн тоглоомын талбай. Үр хүүхдээ ая тухтай орчинд ухаан саруул, бие торниун өсгөхийг хүсэхгүй хэн байх билээ.
Гэвч орон сууцны ч гэр хорооллын ч багачууд багширч, багтахаа байсан машинд тоглох талбайгаа булаалгаж байгаа эмгэнэлтэй дүр зураг нийслэлийн төвийн аль ч орон сууны хорооллоос харагдана.Сүржин нэртэй, даржин үнэтэй хотхон, хороололд тоглоомын талбайгүй нь ч байна.
Ёсыг бодож ганц гулсуур хашаалсан нь ч цөөнгүй юм. Авто зогсоолоо тэлэхийн тулд хүүхдийн тоглоомын талбайг “булшилсан” тохиолдол ч байна. Багачуудынхаа тоглох эрхэд халдсан, аз жаргалтай хотын үнэн төрх энэ юм байх даа. Эцэг эх, бяцхан үрсийнхээ гомдлын мөрөөр тоглодог талбайгаа автомашины зогсоол болгон булаалгасан хэчнээн тохиолдол байгааг сурвалжиллаа.
“Дөлгөөн нуур”-ын зүүн талд саяхан ашиглалтад орсон будаг нь ханхалсан, үзмэн ягаан өнгийн эмжээртэй өндөр шар барилгууд сүндэрлэнэ. Эдгээр орон сууц “Мон-Тед”-ийн гэх тодотголтой бөгөөд хаяа хаяагаа дэрлэсэн байрууд дундуур машин орж гарах байтугай хүүхдийн тэрэг түрэх зай алга.
Хоёр хүн зөрөхөд давчуудам энэ хорооллын альхан хэсэгт хүүхэд тоглож, хөгшид нарлах вэ. Түүнчлэн байруудын зүүн талд баригдаж буй өндөр барилга наран ээвэр цонхтой айлуудад тээг болж, насаараа сүүдэрт амьдрах таагүй орчинг “бэлэглэжээ”. Дахин төлөвлөлтөд орсон газар болоод ч тэр үү байрны эргэн тойрны сөөм газрыг ч хашаалж, хашаа бүрийн цаана барилгын ажил өрнөх юм. Алсаас солонгорох гоё хорооллын альхан талаас нь ч тоглоомын талбай эрээд олсонгүй.
Ийнхүү будилж явах зуураа ээжийн захиасанд гүйж яваа бололтой талх, сүү барьсан арав гаруй насны хүүгээс “Чи хаана тоглодог вэ” хэмээн асуув. Хүү жаахан бодосхийснээ “Тавдугаар сургууль руу л ихэвчлэн явдаг. Гэхдээ ээж, аавыгаа завтай үед л дээ. Ганцаараа явбал аюултай” хэмээн хариулаад гүйв. Түүний араас ажин зогсох зуураа орчныг ажиглавал, зэргэлдээ баригдаж буй байрыг төмөр хашаагаар тусгаарласан бөгөөд ёроолоор нь хэчнээн ч юм машин эгнүүлэн байршуулжээ. Зайчлан, эгнээ байраа олсон эдгээр машины цаахна хааш хаашаагаа дөрөв орчим ам.метр талбайг тойруулан цемент цутгажээ.
Дотор нь элс асгасан хэсэг байх юм. Харъя гэвэл өөр тоглоомгүй энэ талбайд ганц жижиг хуванцар гулсуур байршуулжээ.
Гулсуур яг хогийн цэгийн дэргэд байх бөгөөд эргэн тойронд нь хүүхэд тоглох нь бүү хэл томчууд явган алхах ч эцэсгүй аж.
Гэр хорооллын боломжтойхон айл ч хашаандаа тоож тавихааргүй, хүчтэй салхинд найган хийсээд, томхон хүүхдийн гарын ая даахгүй нурчихмаар энэ гулсуур хотын төвийн, шинэ хотхоны багачуудад олдсон тоглох эрх чөлөөний орон зай.
Ийм тоглоомын талбайд хүүхдээ хэн ч сэтгэл амгалан тоглуулж чадахгүй бөгөөд ямар машин багтаж ядан ухарч, хөдөлж яваад хүүхэд мөргөх бол гэх айдас зүгээр суулгахааргүй юм билээ, гутармаар. Энэ зуурт өнөөх гулсуурын харалдаа байрнаас найман сартай хүүгээ салхилуулахаар гарч ирж буй н.Долзодмаа гэх бүсгүйн сэтгэгдлийг сонслоо.
Тэрбээр “Манайх жилийн өмнө энд нүүж ирсэн. Хүүхэд тоглох, хөгшид нарлаад суух тоглоомын талбай байхгүйтэй ялгаагүй. Манайх сургууль, цэцэрлэгийн насны гурван хүүхэдтэй. Хүүхдүүдаа салхилуулж, тоглуулах гэж ойр орчмын тоглоом, талбайтай орон сууц, байгууллага барааддаг. Бид арай ойроор нь Хүүхдийн урлан бүтээх төв, ерөнхий боловсролын V сургууль руу явж салхилдаг.
Гэхдээ зам гарахаас эхлээд эрсдэл ихтэй. Уг нь шинэ байрны урд (өөрийнхөө байрны урд талын байрыг заагаад) овоо хэдэн тоглоомтой талбай байсан ч саяхан нураагаад байшин барьчихсан” гэв.
Бид түүний заасан газарт очвол, өнөөх байрны ижил ягаан эмжээртэй нэг давхар байшингийн дээвэр дээр хэсэг залуус тог, цахилгааны утас нааш, цааш нь болгон ажиллаж байлаа.
“Энд тоглоомын талбай байсан биз дээ. Яагаад нураав” гэхэд нэгэн эр ихэд төвөгшөөсөн байдалтай “Хэчнээн тайлбарлуулах игэсэн юм бэ. Та нар тэр “Мон-Тед”-тэйгээ учраа олж болдоггүй юм уу” гэсээр бууж ирлээ.
Эндхийн оршин суугчид байсгээд л тоглоомын талбайгаа нэхдэг нь илт. Тус бригадын ахлагч А.Золбоо хэмээн өөрийгөө танилцуулсан өнөөх эр “Энэ бол Нийслэлийн хөрөнгө оруулалтын захиалгатай ажил. Энэхүү ажлыг “EPS” компани тендерийн сонгон шалгаруулалтад орж авсан. Манайх туслан гүйцэтгэгч нь.
Бид шинээр ашиглалтад орж буй эдгээр орон сууцыг цахилгаанаар хангах ажил хийж байна. Барилгын ажил дөрөвдүгээр сарын 26-нд эхэлсэн. Тэр үеэс айлууд тоглоомын талбайгаа нэхэж эхэлсэн.
Гэвч энэ бол манайтай ямар ч хамаагүй асуудал. Цахилгаан түгээх байр барих нь анхнаасаа төлөвлөгдсөн ажил. Алгын чинээ газар дээр хайрга асгаж, хэдэн гулсуур байршуулчихаад манайх хүүхдийн тоглоомын талбайтай хэмээн орон сууцаа зарсан компанитайгаа л иргэд хариуцлага тооцно биз.
Бидэнд энэ гомдол ер хамаагүй” гэв. Үнэхээр ч тус байрны оршин суугчдыг анх орон сууцандаа нүүж ороход тоглоомын талбайтай байсан ч, төд удалгүй нураажээ. Одоо илжирч, муудсан хогийн савны хажууд ганц гулсууртай үлдсэн нь энэ аж. Уг нь “Хотхон дундаа хүүхдийн амарч, тоглох орчинтой, тоглоомын иж бүрэн талбайтай” гэж сурталчилж байжээ.
Гэхдээ зам гарахаас эхлээд эрсдэл ихтэй. Уг нь шинэ байрны урд (өөрийнхөө байрны урд талын байрыг заагаад) овоо хэдэн тоглоомтой талбай байсан ч саяхан нураагаад байшин барьчихсан” гэв. Бид түүний заасан газарт очвол, өнөөх байрны ижил ягаан эмжээртэй нэг давхар байшингийн дээвэр дээр хэсэг залуус тог, цахилгааны утас нааш, цааш нь болгон ажиллаж байлаа. “Энд тоглоомын талбай байсан биз дээ. Яагаад нураав” гэхэд нэгэн эр ихэд төвөгшөөсөн байдалтай “Хэчнээн тайлбарлуулах игэсэн юм бэ. Та нар тэр “Мон-Тед”-тэйгээ учраа олж болдоггүй юм уу” гэсээр бууж ирлээ. Эндхийн оршин суугчид байсгээд л тоглоомын талбайгаа нэхдэг нь илт. Тус бригадын ахлагч А.Золбоо хэмээн өөрийгөө танилцуулсан өнөөх эр “Энэ бол Нийслэлийн хөрөнгө оруулалтын захиалгатай ажил. Энэхүү ажлыг “EPS” компани тендерийн сонгон шалгаруулалтад орж авсан. Манайх туслан гүйцэтгэгч нь.
Бид шинээр ашиглалтад орж буй эдгээр орон сууцыг цахилгаанаар хангах ажил хийж байна. Барилгын ажил дөрөвдүгээр сарын 26-нд эхэлсэн. Тэр үеэс айлууд тоглоомын талбайгаа нэхэж эхэлсэн. Гэвч энэ бол манайтай ямар ч хамаагүй асуудал. Цахилгаан түгээх байр барих нь анхнаасаа төлөвлөгдсөн ажил. Алгын чинээ газар дээр хайрга асгаж, хэдэн гулсуур байршуулчихаад манайх хүүхдийн тоглоомын талбайтай хэмээн орон сууцаа зарсан компанитайгаа л иргэд хариуцлага тооцно биз. Бидэнд энэ гомдол ер хамаагүй” гэв. Үнэхээр ч тус байрны оршин суугчдыг анх орон сууцандаа нүүж ороход тоглоомын талбайтай байсан ч, төд удалгүй нураажээ. Одоо илжирч, муудсан хогийн савны хажууд ганц гулсууртай үлдсэн нь энэ аж. Уг нь “Хотхон дундаа хүүхдийн амарч, тоглох орчинтой, тоглоомын иж бүрэн талбайтай” гэж сурталчилж байжээ.
Гэр хороололтой залгаа дахин төлөвлөлтийн байруудад ийм асуудал байна гэвэл учир дутагдалтай. Тодруулбал, аз жаргалтай гэх Улаанбаатарын хаана ч ийм эмгэнэлтэй дүр зураг байсаар. Бид явсаар баруун дөрвөн зам дахь “Гранд плаза”-гаас чанх урагш зам дагуух хэсэгт ирдээ.
Эндээсээ “Төмөр зам дахь цагдаагийн газар” гэсэн хаяг бүхий барилгыг өнгөрмөгц өөд өөдөөсөө харсан ягаан алаг 16 давхар орон сууц сунайна. Тус байруудын эргэн тойронд адаглаад ширхэг гулсуур ч байхгүйгээр үл барам 10-аадхан машин зогсох боломжтой юм. Орон сууцны хорооллыг тойрсон өөр сул зай ер алга.
Харин хоёр байрны голын талбайг хашаалж, хөрсийг нь сэндийлжээ. Тоос бужигнасан тус талбайд хэзээ “цаазлуулахаа” үл мэдэх хөгшин улиас эзнээ хүлээн дүнсийх. Тод шар өнгийн экскаватор хоёр үе үе ухарч, урагшилсаар ямар нэг газар шорооны ажил эхлүүлэх гэж буй мэт байх.
Тус байрны оршин суугч Г.Номулин “Энд машины зогсоол байтугай ширхэг ч хүүхдийн тоглоом байхгүй. Хоёр байрны голд том талбайтай ч түүнийг хүүхэд, хөгшид агаарлах талбай болгоно гэж дуулдахад нь баярлаж байлаа. Гэвч саяхнаас барилга барихаар талбайг нь цэвэрлэж, шав тавьсан. Манайх нярай хүүхэдтэй. Гэтэл нарлаад суух сандал ч алга. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хэзээ, хаана хангагдах юм бол” хэмээн бухимдангуй ярилаа.
Оршин суугчдын хэлж буйгаар тус талбайд 16 айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Зургадугаар сарын 12-нд шав тавьж, лам залж, ном хуржээ. Энэ асуудлыг тухайн шав тавьсан талбайд нааш цааш алхах “Энхбагана констракшн” гэсэн цэнхэр өнгийн ажлын хувцастай 50 эргэм насны эрээс тодруулахад “Голын талбайд барих гэж буй барилга манайх биш. Тоглоомын талбайг би мэдэхгүй. Удирдлагаас асуу. Энүүхэнд оффис бий. Гэхдээ одоо цайны цаг болж байна. Хажууханд цэцэрлэг байдаг шүү дээ” гэх товчхон хариулт өгөв. Түүний хэлсэнчлэн тус орон сууцны дэргэд 180 дугаар цэцэрлэг байв.
Гэхдээ тэр бол тухайн цэцэрлэгт хүмүүжигч, бяцхан үрсэд зориулан төрөөс тохижуулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгийн өмчийн хашаа шүү дээ. Яг энэ хэсэгт орон сууцны багачуудыг цэцэрлэгийн хүүхэдтэй нийлүүлэн тоолбол тоглох газрын хэмжээ ч тоглоомын газрын хүртээмжийн асуудлаар ярих ч хэрэг алга. Тодруулбал, 16 давхар хоёр орон сууц, давхар бүртээ дөрвөн айлтай гэж тооцвол 128 айлын хүүхэд, хөгшид айлын халаасны өрөө шиг талбайг бараадан агаарлана. Гэтэл тоглоомын талбай, машины зогсоол иж бүрэн шийдсэн хэмээн чих сортолзтол сурталчилан амгалан тайван байдал амлаж, иргэдийн хэтэвчин дэх хэдийг нь шавхан байж орон сууцаа зардаг зальжин хэв маяг газар авсны нэг жишээ энэ мөн байлаа.
Бидний очсон дараагийн хотхон “Хангай”. Энэ бол оршин суугчдын хэлснээр уужимхан нэртэй ч давчуухан хотхон. Авто замаар тусгаарлагдан хоёр хэсэг болсон шар ногоон өнгийн барилгууд алсаас тодхон. Замын зүүн талд байрлах хэсгийг зорилоо. Тойруулан барьсан арваад барилгын дундах жижигхэн талбайд машинууд эгнэжээ. Орцны үүдэн дэх сандлуудад хүүхдээ тэвэрсэн бүсгүйчүүд, хөл хүнд ээжүүд хэд гурваараа ханьсан сууна.
Харин байрны голд заларсан авто машинуудын дундах багахан чөлөөнд хорь орчим тооны дэрсхэн жаалууд шаагилдан тоглоно. Скүүтэр, дугуй, гар бөмбөг алгадана. Багачууд дугуйгаа жийн хурдлахыг хүсэвч, талбайн багтаамжаас болоод бартаат замын аялагч шиг машин сүлжин тоглох нь тун ч эрсдэлтэй. Аюулыг ч ухаарах сөхөөгүй тоглох найман настай болов уу гэмээр хүүгээс “Танай байр тоглоомын талбайгүй юм уу” гэхэд “Энэ байрны цаана бий” гэв. “Тэгээд та нар яагаад энд бөөгнөрөөд байна вэ” гэвэл “Тэнд бид нар багтахгүй ээ. Та өөрөө очоод үз л дээ” гэлээ. Үнэхээр ч тус хотхоны тоглоомын талбай гэж зорьж очсон хүүхэд гомдмоор эд байлаа.
Байруудын хойд талд ганц ширхэг гулсуурыг төмөр хашаагаар хашаалжээ. Мөн л авто машины зогсоолтой хаяа нийлэн байх энэ торон хашаанд хориод хүүхэд багтвал их юм. Замын нөгөө хэсэгт мөн л байрууд...багахан булан бараадуулан ганц гулсуур хашаалжээ. Ганц олзуурхууштай нь нөгөө талынхыг бодвол арай том гулсуур байх. Гэвч энэ бүхэн хангалттай биш гэдэг нь ойлгомжтой.
517 дугаар байрны гадна ач, зээгээ салхилуулан суусан ахимаг насны хоёр эмэгтэйтэй цөөн хором хуучлахад “Хүүхэд тоглох талбайгүй, арга ядахдаа л энэ алга дарам зайд хүүхэд хөгшидгүй бужигнаж байна. Энэ хашаатай юман дотор чинь эд өсөж яваа хүүхдүүд удаан тогтохгүй. Тэгээд ч ганцхан гулсуур байдаг болохоор тоохгүй. Зам руу гүйлдээд байх юм.
Хөдөлгөөнтэй хүүхдүүдээ хараанаасаа алдчихгүй юм сан гээд байран дундаа хашаад л сууж байна. Зун, өвөлгүй л ганц, хоёр өрөө байранд хашигдах багачуудаа өрөвдөх юм. Гэрээсээ гараад ч нэмэргүй” гэлээ.
Орчин үеийн орон сууцнууд тэнгэрт хадсан өндөр үнэтэй. Гэтэл үнийн дүнгийнхээ хаана ч хүрэхгүй тохижилт, үйлчилгээтэй гэдгийг энэ мэтээр дурдаад дуусахгүй. Бид энэхүү сурвалжилгыг бэлтгэхээр тоглоомын талбайгаа нураалгасан болон тоглоомын талбайгүй хотхоныг тодруулахаар “MOM” цахим группт асуулга байршуулсан юм. Асуулгын доорх эцэг эхчүүдийн уртаас урт хөврөх гомдол, сэтгэгдлүүд аз жаргалтай Улаанбаатар мөн үү, авто машинд багачуудынхаа тоглох талбайг булаалгасан эмгэнэлт хот уу гэдэгт хариулт өгөх биз.
Ирээдүй хойчийн минь эрүүл мэнд, аюулгүй байдал олох ашиг, өрөх тоосгоноос хямдхан байна. Барилга бариад, машин тавиад, үлдсэн жижигхэн буланд ганц гулсуур хашаалдаг байдлаа хүүхдийн тоглоомын талбайтай хэмээн сурталчилдаг арга залиа болино уу, барилгачид аа. Төлөвлөлтгүй, хяналтгүй барилгын балгаар хүүхэд багачууд нарлах талбайгүй зутарсаар.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
26
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
43
|
Daily poll
|