• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    83   |  
0

Сүүлийн саруудад гадаадад оршин суугаа Монгол Улсын 13 иргэн коронавирусээр халдварласан нь тогтоогдсон болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.  Тухайлбал, БНСУ, Швед, Швейцарт тус бүр хоёр, Ирландад дөрөв, ОХУ-д гурван иргэн халдварлажээ.   

Одоогоор тэдний тав нь бүрэн эдгэсэн бол таван хүн тусгаарлалтаас гарч, шинжилгээгээ өгөөд байгаа гэж Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлсэн юм. 

Тухайлбал, 

  • БНСУ дахь хоёр иргэн эдгэсэн. 
  • Швейцарьт хоёр иргэн эдгэрч, шинжилгээний хариу сөрөг гарсан. 
  • Шведэд хоёр хүн гэрийн тусгаарлалтаас гарч, нэг нь эдгэсэн. 
  • Ирландад дөрвөн иргэн гэрээр эмчлэгдэж, тусгаарлалтын хугацаа нь дууссан. Шинжилгээний хариугаа хүлээж байгаа аж. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ