• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    66   |  
0
ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр 255 хүнд шинжилгээ хийхэд 253 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээгээр 10 хоногийн дараа коронавирус илэрлээ. Мөн 23 хоног эмчлүүлсэн нэг оюутан эдгэрлээ" гэв. 

Ийнхүү нийт батлагдсан тохиолдлын тоо 193 болж, 71 хүн эдгэрлээ

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "ДЭМБ-ын хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий захирал Тедрос Адханом  амны хаалтын талаарх зөвлөмжөө шинэчилж байгааг хэллээ.  

Амны хаалт хэрэглэсний үр дүн их байгаа бөгөөд нийтийн тээвэр, дэлгүүр, худалдааны газар, хүн ихээр цугладаг газар заавал зүүхийг тэр дундаа даавуун амны хаалт хэрэглэхийг зөвлөлөө" гэв. 

TAGS