A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 74 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 74 | |
|
Айлын зургаан хүүхдийн нэг тэрээр Хэнтий аймагт дунд сургуулиа дүүргэж, мэдээллийн технологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан нэгэн.
Мобиком группийн Ньютел ХХК, Нийслэлийн мэдээллийн технологийн газар, Скайтел гээд томоохон байгууллагуудад удирдах албан тушаал хашжээ.
Түүний аав нь Дорноговь аймгийнх харин ээж нь Хэнтий аймгийн Галшар сумын харьяат. Олон газар удирдах албан тушаал хашиж, хувийн бизнесээ ч чамгүй амжилттай удирдаж ирсэн Д.Баярбилэг Хэнтий аймгийн ИТХ-н сонгуулийн 19-р тойрогт өрсөлдөж байна. Сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргахаасаа ч өмнө Д.Баярбилэг нутагтаа ирэх бүртээ, үүссэн зарим асуудлыг хэрхэн шийдэж болох вэ хэмээн чамгүй удаан бодож, зарим гарц гаргалгааг гаргахын тулд гадна, дотны олон туршлагыг ч судалж амжжээ.
Ингээд олныг нуршилгүй түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
Нутагтаа ирэх бүртээ "Энийг ингэж шийдвэл хүмүүст хэрэгтэй, тэрийг тэгж засч сайруулах сан" гэдэг бодол үргэлж төрдөг
-Хувийн амьдралын чинь талаар ярилцлагын төгсгөлд яримаар байна. Харин уншигчдаа чилээлгүйгээр, яагаад Улаанбаатарт биш Хэнтий аймагт нэр дэвших болсон талаар чинь сонирхмоор санагдлаа?
-Би их нутаг амьтай хүн. Нутагтаа жилдээ хэд хэдэн удаа ирдэг. Ирэх бүртээ нутгаасаа энерги эрч хүч авч, дотор уужрах шиг болдог. Үүний зэрэгцээ нутгийн минь зарим асуудал бас анхаарал татаж, засах сан, өөрчлөх сөн гэдэг бодол тээж ирсэн. Үүнийгээ бүр эхнэртээ ч хэлээгүй шүү /инээв/. Тэгсэн манай намаас Хэнтий аймагт нэр дэвших боломжийг надад олгоход би ихэд олзуурхан хүлээж авлаа. Улаанбаатарт нэр дэвшиж болох ч нутагтаа хийсэн зүйлтэй, бахархах бахархалтай байж, түүнийгээ үр хүүхдүүддээ хэлж ярьж, зааж сургамаар санагдаж байна.
-Чухам ямар асуудал нь тэгтлээ таны анхаарлыг татаж, сэтгэлийг тань зовоов?
-Нэлээд асуудал бий ч би маш яаралтай шийдэх шаардлагатай цөөн хэдэн асуудлыг онцольё. Жишээ, аймгийн төвд манай 1 дүгээр багт хатуу хучилттай зам тавьжээ. Гэхдээ яагаад манайхан аливаа ажлыг хийхдээ хүнээ боддоггүй, сэтгэлээсээ ханддаггүй юм бол гэж гайхмаар. Энэ замыг тавихдаа замын хажуу талын хашлагыг хийлгүй орхигдуулсан, хэт өндөр хийчихснээс айлуудын гудамж хаагдахад хүрсэн, борооны ус урсаад шууд айлуудын хашаа руу орчихдог гэх мэт маш их асуудалтай.
Чанар муутай зам барьснаас их хэмжээгээр эвдрэл үүсэж, нарийн ширхэгтэй тоос манардаг болсон.
Тэгээд чанар муутай барьснаас их хэмжээгээр эвдрэл үүсэж, нарийн ширхэгтэй тоос манардаг болсон. Гэтэл нарийн ширхэгтэй тоос гэдэг хүмүүсийн эрүүл мэндэд ямар хортой зүйл билээ дээ. Амьсгалын замаар дамжин уушгинд хуримтлагдсанаас уушгины хорт хавдар үүсгэх ч эсрдэлтэй шүү дээ. Дэргэдэх гудамжнаас нь дэгдэж буй энэ их тоос үр хүүхдүүдийн маань эрүүл мэндэд асар сөрөг нөлөөтэй. Гэтэл яагаад хүмүүсийн эрүүл мэндэд заналхийлж байгаа энэ асуудлыг тоолгүйгээр өдий хүрчихэв ээ гэж гайхмаар.
-Өөрийг чинь энд байнга амьдардаггүй атлаа ингэтлээ их анхаарч үзсэнийг чинь гайхаж байна?
-Хүмүүс намайг “энд амьдардаггүй” гэж бодох байх. Гэтэл үнэндээ энэ бол миний маш том давуу тал гэж би бодож байна. Хүмүүс амьдардаг газраа дасчихаараа өөрийнх нь эрүүл мэндэд заналхийлж байгаа сөрөг нөлөөллийг хүртэл тоохоо байчихдаг. Харин түүнийг нь удтал өөр газар байсан хүн харчихаад “үнэхээр аюултай, ингэж амьдарч болохгүй” гэж хэлж өгч, зааж чиглүүлдэг.
Өөр нүдээр харж чаддаг гэсэн үг. Иргэд нь ийм тоос шороон дунд, ийм их бухимдал дунд амьдрахыг зөвшөөрөх өөр улс энэ дэлхий дээр ховорхон биз. Тэгэхээр би энэ бүхнийг ирэх тоолондоо харчихаад “ингэж болохгүй ээ, харин ингэж шийдье” гээд шийдэл танилцуулаад байгаа хэрэг.
-Сонгогч иргэд тань таны энэ шийдлийг хэр хүлээж авч байна?
-Би олон хүнтэй уулзсан. Иргэд маань маш таатай хүлээж авсан. Ер нь орон нутгийн сонгууль гэдэг бол тухайн газраасаа хэн нэгэн албан тушаалтныг төрүүлэх биш, харин оршин суугаа газраа ямар ажил хийж, ямар өөрчлөлт бий болгох нь вэ гэдгийг л бодож саналаа өгөх ёстой сонгууль юм. Тэгэхээр иргэд маань ядаж л эрүүл, аюулгүй орчинд амьдруулах шийдлийг ярьж байна уу гэдгийг анхаараарай.
Хуримтлуулсан туршлага, мэдлэгээ ашиглаж иргэдэд нэн шаардлагатай асуудлуудыг шийдэх зорилготой
-Танд өөрчилж сайжруулмаар олон зүйл санаанд чинь бий гэсэн өөр асуудлаасаа дурьдаач?
-Манай 1-р багийн иргэдийн хувьд амжиргааны түвшин нэлээд доогуур байна. Нийт 117 өрхийн 468 иргэн хүнсний талонд хамрагддаг, ер нь 1000 орчим хүн бага орлоготой болон ажилгүй, ядуурлын түвшин 28 хувьтай байна.
Иргэддээ нутагтаа сайхан амьдрах боломжийг бий болгомоор байна. Хэн нэгэн албан тушаалтан өөрийн танил талдаа л нийгмийн халамж болон бусад хэрэгтэй мэдээллийг хүргэж, нөгөөдүүл нь ашиг шимийг нь хүртдэг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.
Технологийн дэвшлүүдийг ашиглаж, төрийн мэдээллийг ил тод болгох шаардлагатай.
Иргэд нийтээрээ мэдээлэлтэй байж, хүртэх халамжуудаа тэгш, шударгаар авдаг болох нэн тэргүүний зорилт хэрэгтэй байгаа юм. Ингэхийн тулд технологийн дэвшлүүдийг ашиглаж, төрийн мэдээллийг ил тод болгох шаардлагатай. Би Нийслэлийн Мэдээллийн технологийн газар орлогч даргын албан тушаал хашиж байхдаа үүнийг сайтар мэдэрч, энэ талаарх туршлага хуримтлуулсан. Тэрхүү туршлага, мэдлэгээ нутагтаа хэрэгжүүлэх зорилготой.
-Орон нутгийг хөгжүүлэх сангаас 1-р багт зарцуулсан дүн нь хэр байдаг юм бол? Орон нутгийн хөгжлөөс 1-р багийнханд хүртэж байгаа хүртээмж нь хэр байгааг та судалсан уу?
-Орон нутгийг хөгжүүлэх сан гэдэг нь тухайн орон нутгийн иргэд амьдарч байгаа газраа хиймээр байгаа ажлынхаа төслийг бичиж орон нутгийнхаа удирдлагад өгнө. Тэгээд Иргэдийн хурлаар орж баталгааждаг зүйл. Гэтэл тэрийг ойлгож, төсөл болгож, амьдралаа дээшлүүлэхэд зарцуулж байгаа хүн алга. Энэ бол миний дээр хэлсэн төрийн мэдээллийг иргэдэд ойлгомжтой, ил тод хүргэхгүй байгаагийн л нэг хэлбэр. Нөгөө талаасаа амьдарч байгаа хүмүүсийн мэдлэг, мэдээлэл дутмаг байгаатай холбоотой. Үүнийг мэдээлэлтэй ойр байгаа хүмүүсийн ах дүү, амраг саданд л хүрч байна. Тэгээд төслөөрөө үйлдвэрлэлийг дэмжихгүй баахан худалдааны цэгүүд л бий болгоно. Хаа сайгүй баахан архи, бэлэн гоймон зарсан л дэлгүүр. Одоо ингэж амьдармааргүй байгаа юм аа.
-Та мэдээллийн технологийн мэргэжилтэй хүн. Гэтэл таны “хийх сэн” гэх ажлууд дунд тань аймгийн төвийг моджуулах ажил хүртэл явж байсан. Ямар холбоотой билээ?
-Манай аймаг ямар сайхан байгальтай газар билээ бүгдээрээ мэднэ. Гэтэл аймгийн төв маань нэг л хуурай, тоос шороо ихтэй. Бид амьдрах орчноо сайхан болговол түүнийг дагаад сэтгэл санаа дээшилнэ, хүсэл зориг нэмэгдэнэ, хүүхдүүд маань илүү сайхан хөгжил рүү тэмүүлнэ. Ногоон байгууламжаа нэмэгдүүлснээр орчны дуу чимээг багасгана, тоос шороо бохирдлыг шүүнэ шүү дээ.
Мод тарихдаа технологийн дэвшлийг ашиглах нь хялбар бөгөөд хямд өртөгтэй.
Гэхдээ ногооруулж, мод тарихдаа технологийн дэвшлийг ашиглах нь хялбар бөгөөд хямд өртөгтэй. Олон төрлийн дэвшилтэт технологи салбар бүрт нэвтэрч байна. Түүнийг ашиглая л гэсэн юм.
Ер нь манай аймгийн төв хогоор хүрээлэгдсэн хот болчихжээ. Аймгийн төвийн хойд хэсгээр байдаг үерийн даланг хогоор дүүргэчихсэн. Өнөөдрийг хүртэл ийм сэтгэлгүй ажиллаж ирсэн хүмүүс цаашид энэ бүхнийг засаж өөрчлөх болов уу? Чи жишээ нь үүнд итгэж байна уу?
-Огт үгүй.
-Тэгвэл саналаа өг, өгөхдөө “хэн юу хийж чадах вэ” гэж бодож л өгөх нь зүйтэй юм. Бас хүний төлөө гэсэн сэтгэл байна уу гэдгийг харах нь чухал. Жишээ нь, хувийн бизнесээ эрхэлж байхдаа хэрвээ удирдлага нь ажилтнуудаа гэсэн, хүнээ гэсэн сэтгэлтэй байвал тухайн хүнээс маш их бүтээлч байдал гарч болдгийг харсан юм. Хүний төлөө ажиллаж сурсан хүмүүс хувийн байгууллагад л илүү байдаг болов уу гэж боддог. Ер нь төрд ажиллаж байгаа хүмүүст хүмүүнлэг, энэрэнгүй байх шалгуур тавьмаар байгаа юм. Тэгэхгүй бол хэт авч идэхийн шуналд автсан хүмүүс хойдох үр дагавраа ч бодохгүй л байх шиг санагддаг.
Аялал жуулчлалын бодлогын үр дүнгээс манай 1-р багийнхан ч хүртэх эрхтэй
-Манай аймагт аялал жуулчлалтай холбоотой ажлууд хийгдэж байна. Аймгийн хөгжлийг аялал жуулчлалтай холбож болох таны бодлого юу вэ?
-Онгоцны буудал, зочид буудал гээд олон барилга, хөшөө баримал барьж байгаа нь сайшаалтай. Гэхдээ хэт үзмэрийн аялал жуулчлал биш түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлж, юм бүхэн нь өгүүлэх түүхтэй байгаасай гэж боддог. Хэт зохиомол бус харин ч эсрэгээрээ онгон байгалиар нь байлгах нь зүйтэй. Мөн аймгийн хойд талын түүхэн аялал жуулчлалын бүсийг урд талын сумдтайгаа уях, тэгш хүртэх бодлого барих вэ гэдэгт мөн онцгой анхаарах ёстой.
-Орон нутагт үлдэх хүмүүс нь хэдэн хөгшчүүд л боллоо гэж ярьдаг. Хот руу тэмүүлэх энэ урсгалыг зогсоох аргыг та юу гэж боддог вэ?
-Би энийг хамгийн түрүүнд соёл руу тэмүүлж буй их нүүдэл гэж боддог. Яагаад дэлхийд, Улаанбаатарт гарч байгаа кино Хэнтий аймагт зэрэг нээлтээ хийж болдоггүй юм бэ, яагаад бассейн, номын сан гээд хотод байгаа соёлын үйлчилгээнүүдийг аймагтаа байгуулж болдоггүй юм бэ. Ингэж байгуулахын тулд бизнесийн таатай нөхцлийг орон нутагт бий болгох ёстой. Хэнтий аймагт бизнесээ эхлүүлвэл газрыг нь үнэгүй өгье, 20, 50 жил татваргүй ажиллуулья гэж хувийн хэвшлийнхний бизнесийг орон нутагтаа татаж, эндээ ажлын байр гаргаж, залуустаа соёлын үйлчилгээг хүргэе л дээ. Түүнээс машин нь багтахаа байж зам дээрээ хонохоо шахдаг, өвөлдөө агаарын бохирдол нь амьсгалах аргагүй болдог хот руу тэмүүлээд байх зүйл бага шүү дээ. Зэргэлдээх Сүхбаатар аймаг гэхэд богино хугацаанд залууст зориулсан олон бүтээн байгуулалт хийж чадсан.
Хэн ч бидний амьдралыг бидний өмнөөс сайхан болгохгүй...
-Гэр бүлийнхээ талаар танилцуулаач?
-Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэрийг маань Г.Гантуяа гэдэг. Номадик контент ХХК үүсгэн байгуулагч. Монгол хүүхдүүдээ үздэг хүүхэлдэйн кинотой, уншдаг хөөрхөн номтой болгох гэж ажилладаг хүн дээ. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол Маамуу гээд хүүхэлдэйн киног санаачлан хийсэн, Аами, Таами дүрийн “бүтээгч эх” хүн байгаа юм. Бид хамтдаа амьдраад хорь гаруй жил болж байна. Эр хүний хамгийн чухал үүрэг бол гэр бүлдээ үнэнч, үр хүүхдүүддээ сайн аав байх гэж боддог доо.
-Гэр бүлдээ, хүүхдүүдээ өсгөхдөө ямар зарчим баримталдаг вэ?
-Би өөрийн зарчмыг хүүхдүүддээ хатуу тулгадаггүй. Хүн худлаа ярихгүй, бусдыг хуурдаггүй байж, аль болох сайн хүн байхыг л хичээх хэрэгтэй. Гэхдээ энэ зарчмыг аав, ээж бүхэн л барьдаг биз ээ. Хүүхдүүд маань асуудалд өөрийн талаас хандаж, алдаж онодог байхад буруудахгүй гэж боддог. Мэдээж эцэг хүний зүгээс хүүхдүүддээ хэлж сургаж, ярилцаж хэлэлцэлгүй л яахав. Гэхдээ л “би л энэ гэрийн эзэн” гэдэг хандлагад тийм таатай ханддаггүй. Гэр бүл бол хэн нэгэн нь эзэн байхад биш харин хамтдаа нэгэн баг болж амьдрал гэдэг их далайд нэгэн зүгт сэлүүрдэж, нэг нэгнээ гэсэн сэтгэлээр ханддаг байхад л аяндаа болно гэж боддог хүн дээ. Тэгээд ч өөрөө Ардчилсан намын хүн болохоор манай гэр их л ардчилалтай гэр бүл дээ /инээв/.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Сонгогчдодоо хандаж хэлэхэд, хэн ч бидний өмнөөс амьдралыг маань сайхан болгохгүй. Бид өөрсдөө л хичээж, өөрсдөө л хийж бүтээнэ. Тиймээс хамтдаа аливаа асуудлын шийдлийг олж, хэлэлцэж, хамтдаа бүтээцгээе гэж хэлмээр байна. Монгол хүн амны билгээр гэдэгчлэн мөн сонгогчдынхоо ар гэр, ажил хөдөлмөрт нь сайхан сайхан бүхнийг хүсэж, айл өрх бүрт хүүхдийн инээд цалгиж, аз жаргалаар бялхаж байхыг ерөөе.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|