• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    147   |  
0

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр томуугийн өвчлөлийн талаар С.Чинзориг "Томуу, томуу төст өвчний тархалтыг таван үе шатаар авч үздэг. Одоогийн байдлаар томуугийн дэгдэлт идэвхжилийн буюу хоёр дахь шатанд байна.

Амбулаторийн үзлэгийн 5.5%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа.

Томуугийн тархалт идэвхжилийн түвшинд байгаа учир хичээл, сургуулийн амралтыг өөрчлөх, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах нөхцөл байдал үүсээгүй.

300,000 хүн тун томуугийн вакциныг хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан зэрэг эрсдэлт бүлгийн хүн амын 89.8% вакцинжуулалтад хамрагджээ.

Томуугийн дэгдэлт нэмэгдвэл ашиглах зориулалтаар нийслэлийн есөн дүүргийн эмнэлэгт 297, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг 575 ор дэлгэсэн.

Эрүүл мэндийн байгууллагуудад эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна" гэв.

Өнөөдрөөс амбулаторийн тусламж үйлчилгээг уртасгасан цагаар үзүүлж эхэлжээ. Мөн өрхийн эмнэлгүүдийг амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллуулахаар болсон байна. ЭХЭМҮТ, Яармагийн 300 ортой эмнэлэгт резидент эмч нар болон АШУИС-ийн төгсөх курсийн 90 оюутанд, хоол, унааны зардлыг өгч туслахаар ажиллуулж байгааг тэрбээр хэллээ.

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ