A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 140 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 140 | |
|
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шүүхэд шилжүүлэх саналтай 13 хэргийг прокурорын байгууллагад шилжүүлж байгаа талаарх мэдээллийг танилцуулав. Үүнд "Эрдэнэ тавантолгойн" ХК-д удирдах албан тушаалтанаар ажиллаж байх үедээ хахуулийн хэрэгт холбогдсон хоёр иргэний хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Нийт 837 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсанаас өнгөрөгч долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах саналтайгаар прокурорт хүргүүлж, таван хэргийг нэгтгэн шалгаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
“Г” нь Дундговь аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
“Б” нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагчаар ажиллаж байх хугацаандаа албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй хахууль авсан гэх;
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч “Н”, “Б”, “П” нар нь бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэх;
“Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэх;
“Б” нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхда өөрийн нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгжтэй худалдан авах гэрээ байгуулж, хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
“О” нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа нэр бүхий 25 иргэнд давуу байдал бий болгох зорилгоор хахууль авсан гэх.
“Ж” нь нийтийн албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хүү “Г”-тай урьдчилан үгсэн тохиролцож, өөртөө болон хүү “Г”-д эдийн засгийн хууль бус давуу байдал бий болгосон гэх;
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан ”А” нь хясан боогдуулах аргаар бусдаар дамжуулан хахууль авсан гэх;
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч “М” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх;
“М” нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
Сэлэнгэ аймгийн Сант сумын удирдах албан тушаалтан “М”, “С”, албан тушаалтан “Т”, “А” нар нь өөртөө давуу байдал бий болгосон гэх;
Дорнод аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтан “Ж”, “М” нар бусдад давуу байдал бий болгосон гэх;
“Б” нь Дорнод аймгийн Дашбалбар сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусад давуу байдал бий болгосны улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэх.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|